Eye 1683 удаа нээгдсэн
L_e5758cd6bc0258ad41394527f0eb6e21

"Эх Нутаг Хөгжил" төв ТББ

 

Эрхэм зорилго: Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бизнесийг дэмжих үйлчилгээг шинэлэг загвараар хөгжүүлэн, бизнесийн хөгжлийг дэмжигч тэргүүлэгч байгууллага болох

Үйл ажиллагааны чиглэл:

- Зээлийн зуучлал /Зээлийн баталгаа гаргах хөтөлбөр/

- Сургалт, зөвлөгөө

Хамрах хүрээ: Одоогоор Өвөрхангай аймгийн 19 сумдад үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. Цаашдаа УБ хот, бусад аймаг, орон нутгийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах зорилготой.

1. Зээлийн баталгаа гаргах хөтөлбөр:

* 2008 оны 10-р сараас одоог хүртэл /2012 оны 8-р сарын 31/ Мерси Кор ОУБ-ын дэмжлэгтэйгээр Зээлийн баталгаа гаргах хөтөлбөрийг хэрэгжүүлэн, зээлийн зуучлагч байгууллагаар ажилласан. Энэ үйлчилгээнд давхардсан тоогоор Өвөрхангай аймгийн нийт 131 бизнес эрхлэгч хамрагдаж, эдгээрт нийт 634,020,000 төгрөгийн зээл авахад нь зуучилсан. Энэхүү зээлийг олгуулахад Мерси Кор байгууллагаас 190,102000 төгрөгийн зээлийн батлан даалтыг гаргасан.

* Үйлчлүүлэгчдийн авсан зээлийн хэмжээ: MNT500,000-MNT28,300,000

*Хамрагдсан байгууллага, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны чиглэл:

  • Ариун цэврийн цаасны үйлдвэрлэл
  • Эсгий эдлэлийн үйлдвэрлэл
  • Оёдлын үйлдвэрлэл
  • Гутлын үйлдвэрлэл, гутал засвар
  • Төмөр бүтээгдэхүүн үйлдвэрлэл, засвар, гагнуур
  • Гэрийн мод, модон эдлэл үйлдвэрлэл
  • Талх, нарийн боов үйлдвэрлэл
  • Сүү, цагаан идээний үйлдвэрлэл
  • Хиамны үйлдвэрлэл
  • Кимчи үйлдвэрлэл
  • Мөнгөн эдлэл үйлдвэрлэл
  • Шуурхай зарын үйлчилгээ
  • Цайны газар
  • Авто засвар
  • Аялал жуулчлалын үйлчилгээ
  • Компьютерийн үйлчилгээ
  • Цахилгаан хэрэгслийн засварын үйлчилгээ
  • Гар утас засварын үйлчилгээ
  • Халуун ус
  • Гоо сайхны үйлчилгээ
  • Фитнесс клуб
  • Орон нутгийн телевиз
  • Компьютер, интернетийн сургалт
  • Барилгын дотоод засал

Онцлох үйлчлүүлэгчид:

* "Ариун билгүүн" ХХК нь Өвөрхангай аймагт ариун цэврийн цаасны үйлдвэрийг 2010 онд байгуулж, одоог хүртэл амжилттай ажиллаж байна. Үйлдвэрлэл байгуулах нийт зардлын 33% буюу 20,000,000 төгрөгийн санхүүжилтийг Зээлийн баталгаа гаргах хөтөлбөрт хамрагдан авсан. Энэ үйлдвэр байгуулагдсаны дүнд орон нутагт 5 ажлын байр шинээр бий болж, орон нутгийн хэрэглэгчид үнэ хямд, чанар сайтай бүтээгдэхүүнийг дэргэдээсээ худалдан авах боломжтой болсон юм. 

* Орон нутгийн "ХАС" телевиз нь 2011 оны 6-р сард  байгуулагдсан. ТВ байгуулах нийт зардлын 35% буюу 9,990,000 төгрөгийн санхүүжилтийг Зээлийн баталгаа гаргах хөтөлбөрт хамрагдан авсан.Энэхүү ТВ байгуулагдсаны дүнд шинээр 4 ажлын байр бий болж, орон нутгийн ТВ-үүдийн зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, мэдээлэл, нэвтрүүлгүүдийн чанар, хүртээмж сайжирсан. ХАС ТВ нь Шударга, Шуурхай, Шинэлэг, Үнэн бодит мэдээллийг иргэдэд хүргэн үйлчилснээрээ богино хугацаанд орон нутгийн бусад 2 ТВ-ээс дутахгүй хэмжээнд зах зээлд байр сууриа эзэлж чадсан байна.

2. Сургалт зөвлөгөө

Хамрагдсан хүн: 1820 /давхардсан тоогоор/

Төрлүүд:

- Залуу бизнесийн сургалт

- Хоршоо, ААН-ийн

- Бүл, хамт олныг чадваржуулах

- Иргэний боловсрол

- Бизнесийн арга зүй

- Маркетинг, менежмент

- Үйлчилгээний соёл

- Цагийн менежмент

- Стресс менежмент

- Төсөл боловсруулах

- Бизнес төлөвлөгөө боловсруулах

- Компьютер, интернет

- Аялал жуулчлалын менежмент

- Ноос боловсруулах, эсгий урлал

- Төмс, хүнсний ногоо тариалах

- Хүнсний ногоо нөөшлөх, даршлах

- Хүнсний аюулгүй байдал

- Фермерийн аж ахуй

- Хөрөнгө оруулалтын зуучлал

- Тогоочийн сургалт


Онцлох сургалт:

2011 онд манай байгууллага Мерси Кор байгууллагын дэмжлэгтэйгээр "Орон нутгийн зах зээлд бизнесийг дэмжих шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх нь" төслийг хэрэгжүүлж, энэ төслийн дүнд 5,766,500 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн бүхий хоолны технологийн сургалтын төвийг байгуулсан. Одоо энэ сургалтын төвд тогооч бэлтгэх сургалт, гэрийн эзэгтэй нарт болон бусад сонирхогчдод зориулсан хоолны технологийн сургалтуудыг явуулж байна.

Байгуулагдсан он: 2005

Үйлчилгээний төрөл

Бизнес төлөвлөгөө
Зах зээлийн судалгаа
Зээлийн баталгаа
Бизнес зөвлөгөө


Холбоо барих

Хаяг: Өвөрхангай, Арвайхээр
Утас: 7032-23947
Веб сайт:
Компаний веб сайтыг оруулна уу?
Факс: 7032-23947
Имэйл: ekhnutag@yahoo.com


Манай хамт олон

  • T. Anhtuul Бизнес төлөвлөгөө
    Бизнес зөвлөгөө
  • L. Tumurtogoo Төслийн менежмент
    Бизнес төлөвлөгөө
    Зээлийн баталгаа
    Бизнес зөвлөгөө