Eye 2013 удаа нээгдсэн
L_f90c4cf71224d5879d6accf4c9526e2f

Бидний Оролцоо Хөгжилд ТББ

Хувь хүн болон төрийн бус байгууллагуудын чадавхийг дээшлүүлж, тэдний нийгмийн сайн сайхны төлөө ажиллах санаачлага, оролцоог дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготойгоор 2009 оны 1 сард байгуулагдсан ТББ юм.

 

 

Ажлын ур чадвар дээшлүүлэх сургалтууд

  • Ажилтан нарынхаа сургалтын хэрэгцээнд тулгуурласан сургалтанд хамрагдахыг хүсвэл
  • Ажил, үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлье гэвэл
  •   Цагаа зөв зохицуулж, төлөвлөе гэвэл
  • Хамт олныхоо багаар ажиллах, харилцааны чадварыг дээшлүүлэхийг хүсвэл
  • Багийн гишүүдийнхээ ажлын бүтээмжийг дээшлүүлье гэвэл дараах сургалтанд суух захиалгаа өгч болно. 
Оролцооны сургалтын арга зүй

Хэрвээ та хурал, зөвлөгөөг удирдан чиглүүлэх үүрэг хүлээдэг, байгууллагынхаа сургалтын ажлыг хариуцдаг бол манай сургалтанд суугаарай. Мөн та хэдийгээр сургалт хариуцан ажилладаггүй ч багийнхаа гишүүдэд зориулан сургалт зохион байгуулах, оролцооны сургалтын арга зүйг эзэмшье гэвэл манайд хандаж болно.

Бидний санал болгож буй сургалтанд сууснаар та зүрх сэтгэл, ухаан бодлоороо суралцах аргыг зэмших болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та оролцогчдоо залхтал яриад байх биш, тэднийг хөгжөөж, тэдний сэтгэн бодох, хамтран ажиллах, асуудал дэвшүүлэх, шийдвэр гаргах гэх мэт чадваруудыг дээшлүүлж чадна гэсэн үг юм.

 

Үр дүнтэй төсөл бичих арга зүй

ИНБ-ууд санхүүгийн  бэрхшээлтэй байнга тулгарч байдаг учраас тэд хөрөнгө босгох аргûг эзэмших, төслийн санал боловсруулах, төслийг ¿р д¿нтэй хэрэгжүүлэх арга замыг сурах, ур чадвар эзэмших хүсэлтэй байдаг билээ. Тиймээс анхлан төсөл бичих хувь хүмүүс, ИНБ болон хэд хэдэн төсөл бичсэн ч төсөл бичих ур чадвараа хөгжүүлэх хүмүүс энэ сургалтанд хамрагдах боломжтой.


Иргэдийн оролцоо – Олон нийтийг идэвхжүүлэх нь

Ардчилсан нийгмийн гол үнэт зүйл нь засаглал дахь иргэдийн оролцоо байх учиртай. Сүүлийн үед хийгдсэн зарим судалгаанаас харахад манай иргэд сонгуульд дөрвөн жилийн хугацаанд нэг удаа саналаа өгөх төдийнхнөөр төрийнхөө үйл хэрэгт оролцож байгаа нь тогтоогдсон. Гэтэл бодлого тодорхойлох, төрийн үйл ажиллагаанд иргэд санал бодлоо оруулах олон арга хэлбэрүүд байсаар байна. Иймээс иргэдийн оролцоог дээшлүүлэх, шийдвэр гаргах үйл явцад санал бодлоо илэрхийлэхэд нь туслах шаардлага гарч байгаа юм

 

ТББ-ын хөгжлийн түвшин тодорхойлох, хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүйн сургалт


 

 


 

 

 

Байгуулагдсан он: 2009

Үйлчилгээний төрөл

Менежмент
Төслийн менежмент


Холбоо барих

Хаяг: ХУД, 15-р хороо
Утас: 99094203
Веб сайт: www.facebook.com/Oroltsoo
Факс: -
Имэйл: oroltsoo@gmail.com


Манай хамт олон