Eye 2039 удаа нээгдсэн
L_4f15832474c4b228433b38d4299a911f

Глобал Коммунитс ОУБ-н EMIRGE хөтөлбөр

 

Хөдөөгийн бүлгүүдийг чадавхижуулснаар зах зээлийн

нэгдмэл байдлыг хангахад туслах

EMIRGE хөтөлбөр

 ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нийтлэг бэрхшээлийг хамтдаа даван туулах, зах зээлд суурилсан зорилтуудыг хэрэгжүүлэх ур чадвар, боломжийг нэмэгдүүлснээр Монгол улсын ХАА-н фермийн  аж ахуй эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийг өргөжүүлж сайжруулахад оршино. 

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД

  • ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийг  тодорхойлон шийдвэрлэх,  бүлэг хоршоодыг чадваржуулах, тэдгээрийн хамтын ажиллагааг сайжруулах замаар  үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
  • Бүлэг, хоршоодыг зах зээлд оролцогч талууд болох худалдан авагч, үр бордоо, тоног төхөөрөмж нийлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчидтэй  холбож өгөх, тэдний хоорондын харилцааг бэхжүүлэх замаар тэдгээрийн орлогыг нэмэгдүүлж, санхүүгийн чадварыг дээшлүүлэх
  • Шинээр үүсэж байгаа бүлгүүдийг бие даасан тогтвортой хоршоо болгох ажлын арга барилыг загварчлах,  түгээн тараах ажлуудад хувь нэмрээ оруулах, төслийн талбарт хийгдэж байгаа ажлуудыг ажиглан суралцах

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Хөтөлбөрийн үндсэн чиглэл нь хөдөө аж ахуйн салбарын өртгийн гинжин холбооны судалгаанд үндэслэн зах зээлийг дэмжин хөгжүүлэх арга барилыг ашиглан ажиллах юм. Уг аргыг ашигласнаар эдийн засгийн хувьд идэвхтэй оролцогч байж чадахгүй байгаа бүлгүүдийг чадавхижуулах, зах зээлд холбох замаар тэднийг зах зээлийн гол урсгалд нэгдэн оруулах цаашилбал тэдний хөгжлийг дэмжин, бүлгүүдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллах юм.       

ХӨТӨЛБӨРИЙН ХАРИЛЦАГЧИД

  • Хөдөөгийн бизнес бүлгүүд, Хоршоод
  • Мэргэжлийн холбоодууд
  • Бүлэг хоршоо болж ажиллах сонирхолтой ХАА-н бизнес эрхлэгчид

ТОМООХОН АМЖИЛТУУД 

  • ·         Сэлэнгэ аймгийн Мандал сумын хөдөө аж ахуйн 1816 бизнес эрхлэгчдийн фермийн болон бизнесийн ур чадвар нэмэгдэж бизнес нь өргөжиж сайжирсан. 
  • ·         Хөтөлбөрийн үйл ажиллагааны үр дүнд бүлэг хоршоодын тэжээл тариалах газрын хэмжээ    25.7 хувиар нэмэгдэж, сүүний үйлдвэрлэл 9.8 хувиар өссөн.
  • ·         Техникийн туслалцааны хүрээнд  155 хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэн сайжруулсан
  • ·         Хөтөлбөрт хамрагдсан бүлэг, хоршоодыг сүү боловсруулагч үйлдвэрүүдтэй холбож өгснөөр борлуулалтын хэмжээ нь 21.3 хувиар нэмэгдсэн
  • ·         Хөтөлбөрийн хамтын ажиллагааны үр дүнд тэжээл үйлдвэрлэгч компаниуд тухайн орон нутагт бүтээгдэхүүнээ нийлүүлэх борлуулалтын цэгүүдийг нээснээр бүлгүүдийн бизнесийн зардал буурч байна.
  • ·         Бусад аймаг сумдын хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд хөтөлбөрийн үйл ажиллагааны үр дүнгээс туршлага судалж, суралцаж байна.
  • ·         Монгол улсын Хоршоологчдын гуравдугаар чуулганд хамтран зохион байгуулагчаар оролцож хөдөө аж ахуйн хоршоо, бүлгүүдийн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд дэмжихэд хувь нэмрээ оруулсан.

 

EMIRGE хөтөлбөр үйл ажиллагаагаа өргөжүүлэн 5 аймгийн 14 суманд суурь судалгаа хийж,  Төв аймгийн Борнуур, Баянчандмань, Сүмбэр, Батсүмбэр сум, Дархан-Уул аймгийн Дархан, Орхон сумын  хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийг сонгон,  тухайн сумдын ЗДТГ-н Мал эмнэлэг, үржлийн  тасагтай хамтран тэдгээрийн хэрэгцээ, шаардлагад  тулгуурласан  бизнесийг дэмжих үйлчилгээг  үзүүлж байна.

 

САНХҮҮЖИЛТИЙН ХУГАЦАА  

2010 оны 10 сар- 2015 оны 9 сар

 

 

Байгуулагдсан он: 2010

Үйлчилгээний төрөл

Төслийн менежмент
Фермер
Зах зээл холболт
Газар тариалан


Холбоо барих

Хаяг: Global Communities/Монгол улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 50, Азмон Бизнес Төв, 6-р давхар, Ш/х-48/107
Утас: 976-70114101, 70114102, 701141
Веб сайт: www.global-communities.org
Факс: 976-70114100
Имэйл: contact@chfmongolia.org


Манай хамт олон

  • S. Bertsetseg Санхүү, татвар
    Стратегийн удирдлага
    Бизнес төлөвлөгөө
    Бизнес зөвлөгөө
  • Ц. Оюунчулуун Бизнес төлөвлөгөө