Eye 1748 удаа нээгдсэн
Bg

Говийн хөгжлийн зуун

“Говийн хөгжлийн зуун” Бизнесийг дэмжих Төрийн Бус Байгууллага нь 2010 оны 12 дугаар сард байгуулагдан үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа бөгөөд, аймгийн хэмжээнд бизнесийг сонирхогч идэвхитэй бүлэг хүмүүст бизнесийн олон төрөлт сургалт зөвлөгөөг явуулж тэдний оюуны мэдлэг, чадавхийг нэмэгдүүлж ажилладаг юм. Тус байгууллага 2011 онд Мерси Кор олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр сургагч багш нараа чадавхжуулж одоогоор 16 нэр төрлийн сургалтыг явуулах туршлага бүхий сургагч багш нараар хангагдаад ажиллаж байна. Мөн Номгон, Баяновоо, Булган сумдын 2011-2021 он хүртэл хөгжүүлэх Нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулсаны зэрэгцээ Номгон суманд 100 гаруй өрхийг хамруулсан 320 гишүүнчлэл бүхий “Хөрхийн Наран” хоршооны сургалтыг зохион байгуулах, стратеги төлөвлөгөө боловсруулахад нь зөвлөгөө өгч ажилласан нь үр дүнгээ өгсөөр байна. Орон нутгийн иргэд, байгууллагын бизнесийн хэрэгцээг судлах, олон нийттэй харилцах, иргэдийн хэрэгцээнд суурилсан сургалт, зөвлөгөө өгөх , мэдээлэл, хөрөнгө оруулалтын болон тоног төхөөрөмжийн зуучлал явуулах, уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах,эдийн засаг, бизнесийн чиглэлийн тайлан мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, санал зөвлөмж боловсруулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллага Бизнесийн төлөвлөгөө боловсруулах сургалт явуулж, бизнес төлөвлөгөө бичин. Мерси Кор олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа зээлийн баталгаат хөтөлбөрт 17 хүн хамруулан 58 хүн ажлын байртай болж, 17 үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байна.
Байгуулагдсан он: 2010

Үйлчилгээний төрөл

Маркетинг
Бизнес төлөвлөгөө
Бизнес зөвлөгөө


Холбоо барих

Хаяг: Өмнөговь, Даланзадгад сум, Mercy Corps-ийн байр
Утас: 98659452
Веб сайт:
Компаний веб сайтыг оруулна уу?
Факс:
Компанитай холбоо барих факсын дугаарыг оруулна уу?
Имэйл: davaa_d@yahoo.com


Манай хамт олон

  • D. Davaanyam Маркетинг
    Бизнес төлөвлөгөө
    Мал аж ахуй
    Бизнес зөвлөгөө