Eye 3359 удаа нээгдсэн
L_c633d7807cf11cbffa49730f7f627fda

Инноваци, технологи дамжуулах төв

Хөдөө аж ахуйн их сургуулийн Инноваци, технологи дамжуулах төв нь хөдөө аж ахуйн салбарын мэдээ, мэдээлэл, инновацийн бүтээгдэхүүн, судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг сурталчлан нийтийн хүртээл болгох, дэвшилтэт технологи дамжуулах үйлчилгээ эрхлэх замаар мэдлэгийг үйлдвэрлэл, бизнесийн эргэлтэнд оруулах эрхэм зорилготой.

Манай бүтээгдэхүүнүүд:

  • Мал аж ахуй, үр тариа, тэжээлийн аж ахуй, хүнсний ногоо, жимс жимсгэний аж ахуйн сэдвүүдээр гарын авлагууд;
  • Малын байр, мах, ногооны зоорины загвар зураг төсөл;
  • Мал аж ахуй, газар тариалангийн фермерийн аж ахуйн бизнесийн төслүүд;
  • Инновацийн бүтээгдэхүүн, технологийн каталог.

Манай үйлчилгээ:

  1. Сургалт
  2. Зөвлөх үйлчилгээ
  3. Технологи дамжуулах үйлчилгээ
  4. Сургалтын аялал ба ХАА-н аялал жуулчлал.

Сургалт, зөвлөх үйлчилгээ:

  • ХАА-н үйлдвэрлэлийн технологи,
  • ХАА, ЖДҮ-ийн бизнесийн удирдлага
  • Орон нутгийн хөгжлийн чиглэлүүдээр.

Технологи дамжуулах үйлчилгээ:

  • Шинэ технологийн сурталчилгаа;
  • Технологийн инкубаци ба нутагшуулалт;
  • Технологийн сорилт, үнэлгээ;
  • Старт-ап, спин-офф компаниудын бизнес төлөвлөгөө, зах зээлийн судалгаа, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах;
  • Хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн бага, дунд оврын тоног төхөөрөмж зуучлах;
  • Гадаад, дотоодын технологийн ололтуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх төсөл санаачлах, хэрэгжүүлэх.

Бизнесийн ба адал явдалт аялал жуулчлал:

  • Дотоодод фермерийн аж ахуйн туршлага судлах аялал;
  • Гадаадад фермерийн аж ахуй, ЖДҮ-ийн туршлага судлах аялал;
  • Гадаадад хүнс, хөдөө аж ахуйн үзэсгэлэн, яармаг, хуралд оролцох аялал;
  • Гадаадын хөрөнгө оруулагч, дилерүүдэд зориулсан бизнесийн аялал;
  • Нүүдлийн мал аж ахуй, нүүдэлчдийн ёс заншилтай танилцах адал явдалт тур.

ИТДТ-тэй хамтран ажиллах боломж, давуу талууд:

Иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудыг дараахь чиглэлүүдээр хамтран ажиллахыг урьж байна:

  • Сургалт, зөвлөх үйлчилгээ, сургалтын ба бизнес аялал, технологи дамжуулах үйлчилгээнд хамрагдах буюу эдгээр чиглэлээр хамтран ажиллах;
  • Технологийн сорилт, инкубаци хамтран гүйцэтгэх;
  • Шинэ технологи боловсруулах, нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлээр хамтарсан төсөл санаачлах, хэрэгжүүлэх.

Бид дараахь давуу талуудаа санал болгож байна:

  • 20 хүний багтаамжтай, тоноглогдсон сургалтын өрөө, компьютер, хэвлэлийн иж бүрэн тоноглол, хөдөөгийн сургалтанд ашиглах Делика автомашин, майхан, зөөврийн ширээ, сандал, чанга яригчийн иж бүрдэл бүхий материаллаг бааз;
  • ХААИС-ийн бүрэлдэхүүний 7 сургууль, 4 эрдэм шинжилгээний хүрээлэн, тэдгээрийн орон нутаг дахь салбаруудын оюуны ба материаллаг нөөц, инновацийн бүтээгдэхүүн;
  • Хөдөө аж ахуйн салбарын хамгийн шилдэг мэргэжилтэн, сургагч багш, зөвлөхүүд.

 

 

Байгуулагдсан он: 2006

Үйлчилгээний төрөл

Бизнес аялал, туршлага судлах аялал
Хүнсний ногоо
Технологи дамжуулалт , худалдаа
Мал аж ахуй


Холбоо барих

Хаяг: ХААИС, Экологи, технологи, хөгжлийн сургуулийн 2-3 тоот өрөө Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан Улаанбаатар 17024
Утас: 342111
Веб сайт:
Компаний веб сайтыг оруулна уу?
Факс: 342111
Имэйл: citt@msua.edu.mn


Манай хамт олон

  • B. Erdenebolor Хүнсний ногоо
    Фермер
    Технологи дамжуулалт , худалдаа
    Бизнес зөвлөгөө
  • E. Baasankhuu Фермер
    Мал аж ахуй
    Газар тариалан
  • Н. Золжаргал Маркетинг
    Үзэсгэлэн, яармаг худалдаа
    Технологи дамжуулалт , худалдаа
    Бизнес инкубаци