Eye 2419 удаа нээгдсэн
L_6ca53945a9b7e20c66b545abe8f15975

Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт

Танилцуулга

Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт нь зөвлөх үйлчилгээний салбарт олон жил ажилласан туршлагатай, санаа зорилго нэгтэй зөвлөхүүдийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Манай байгууллага одоогоор 80 гаруй гишүүдтэй, гадаад харилцаа олон нийтийн үйл ажиллагааны хороо, сургалт гэрчилгээжүүлэлтын хороо, гишүүнчлэл ба ёс зүйн хороо зэрэг хороод ажиллаж байна. ММЗИ нь үндэсний зөвлөхүүдийн мэдлэг ур чадварыг хөгжүүлж үндэсний зөвлөхийн гэрчилгээгээр баталгаажуулахаас гадна, мэргэшлийн тасралтгүй өсөлт хөгжилтийг олгох зөвлөхүүдийг төлөөлсөн цорын ганц байгууллага юм. Бид үндэсний зөвлөхүүдийн ур чадварыг хөгжүүлэх, мэдлэг мэдээллээр хангах олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тухайлбал сар тутам Knowledge sharing club хийж, цахим сэтгүүл эрхлэн гаргаж улирал бүр “Зөвлөхийн үндсэн ур чадварыг хөгжүүлэхүй” үндэсний зөвлөх бэлтгэх сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

 

Эрхэм зорилго

Үндэсний зөвлөхүүдийг мэргэшүүлэх, эрх ашгийг нь хамгаалах замаар зөвлөх үйлчилгээний салбарыг мэргэжлийн түвшинд хүргэх.

Алсын хараа

Олон улсын стандартад нийцсэн үндэсний зөвлөхүүдийг бэлтгэдэг дэд бүтцийг хөгжүүлэн, оролцогчдын эрх ашгийг хамгаалсан зөвлөх үйлчилгээг төлөвшүүлнэ.

Үйл ажиллагааны чиглэл.

ММЗИ нь Монгол Улсын хэмжээнд менежментийн зөвлөхүүдийн ур чадварыг хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээ авах байгууллага иргэдэд баталгаат, мэргэжлийн зөвлөгөө авах боломжийг нэмэгдүүлэх, менежментийн зөвлөхүүдийн улс орны хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг, гишүүнчлэлтэй, төрийн бус байгууллага юм.

Зорилтууд:

 

  • Үндэсний зөвлөхүүдийг Олон Улсын түвшинд хүргэн чадавхжуулах, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах
  • Үндэсний зөвлөхүүдийн стандарт, ёс зүйн дүрмийг бий болгож мөрдөх, зөвлөхүүдийн ур чадварыг гэрчилгээжүүлэх
  • Төрөөс бизнес ба менежментийн чиглэлээр хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдийн боловсруулалт, хэрэгжүүлэлтэд ММЗИ зүгээс гэрчилгээжсэн зөвлөхүүдийг хамруулдаг болох
  • Үндэсний зөвлөхүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх тэднийг олон улсын хэмжээнд зөвлөх үйлчилгээ явуулах боломжийг нээж өгөх
  • Үндэсний зөвлөхүүдийн нэгдмэл байдлыг хангах, олон нийт, нийгмийн арга хэмжээг зохион байгуулах
  • Зөвлөх үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, зах зээлийг тэлэх
  • Зөвлөх үйлчилгээний чанарын баталгааг гаргах, хангах

Зөвлөхүүд та бүгдийн өмнө манай хаалга үргэлж нээлттэй байх болно.

 

Байгуулагдсан он: 2011

Үйлчилгээний төрөл


Холбоо барих

Хаяг: УБ, Сүхбаатар дүүрэг, Шинэ Дэлхий ТВ 4 давхар 401 тоот
Утас: 77120002
Веб сайт: www.mmci.mn
Факс: 77120003
Имэйл: info@mmci.mn