Eye 2072 удаа нээгдсэн
Bg

Субруга унгуд ХХК

Эрхэм зорилго Бид тасралтгүй хөгжих чадварлаг багаар таны бизнесийг үнэ цэнэтэй болгох зөвлөх үйлчилгээг хүргэнэ Алсын хараа Бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэгч нэр хүндтэй компани болно. Компаний танилцуулга Манай компани нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих бүхий л зөвлөх үйлчилгээг хүргэх зорилгоор 2011 оны 1-р сарын 11-нд анх байгуулагдсан. Бид таны бизнест тулгарч буй асуудлуудыг оношлон шинжилж үнэлгээ өгөх замаар таныг бизнесийг хөгжүүлэх зөвлөх үйлчилгээг хүргэх ба олон улсын болон бизнесийн байгууллагуудад ажиллаж байсан олон жилийн ажлын дадлага туршлагатай, шинэлэг бүтээлч, сүүлийн үеийн бизнесийн арга хэрэгсэлийг эзэмшсэн чадварлаг зөвлөхийн баг ажиллах болно. Бид таны бизнесийн үйл ажиллагааг үнэ цэнэтэй болгохын тулд дараах үйлчилгээг санал болгож байна. БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ Чиглэл: - Байгууллага, хувь хүний маркетинг, менежметийн зөвлөх үйлчилгээ - Бизнес Дэмжих Байгууллагын маркетинг, менежметийн зөвлөх үйлчилгээ - Нэмэгдсэн өртгийн сүлжээ болон кластерийн талаарх зөвлөх үйлчилгээ Хугацаа: Үйлчлүүлэгчдийн хүсэлт, хэрэгцээнээс хамаарна. БИЗНЕСИЙН СУРГАЛТ Сэдэв: - Залуу бизнес - Бизнес төлөвлөгөө боловсруулах - Төсөл боловсруулах - НББ-н дадлага олгох - Цахим мэдээлэлийн аюулгүй байдал - Хувь хүний хөгжил сургалт - Гайхамшигт үйлчилгээ ба үйлчилгээний газрын зохион байгуулалт - Зар сурталчилгаа ба пиар - Байгууллагын соёл ба имиджи - Хүний нөөцийн сургалтууд - БДБ-н менежмент, маркетинг - Нэмэгдсэн өртөгийн сүлжээ ба түүнийг хэрэгжүүлэх боломж - Кластер ба кластерийг нэвтрүүлэх боломж - Менежментийн мэргэшсэн зөвлөх бэлтгэх - Компаний засаглал ба стратегийн менежмент Хугацаа: Ихэвчлэн 1-3 хоног байна. БИЗНЕС, НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ Чиглэл: - Эдийн засгийн суурь судалгаа - Бодлогын судалгаа - Маркетингийн судалгаа - Менежментийн судалгаа - Социологийн судалгаа - Нийгэм, улс төрийн судалгаа Хугацаа: Захиалагч талын хүсэлт, шаардлагаас хамаарна. БИЗНЕСИЙН ЗУУЧЛАЛ, ЗАХ ЗЭЭЛ ХОЛБОЛТ Чиглэл: - Мэдээлэлийн зуучлал - Технологийн зуучлал - Тоног төхөөрөмжийн зуучлал - Түүхий эд материалын зуучлал - Зээлийн зуучлал - Борлуулалтын зуучлал - Зах зээлд зуучлах, холбох БУСАД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ Чиглэл: - Үзэсгэлэн худалдааг зохион байгуулах - Ложистик үйлчилгээ - Өдөрлөг, олон нийтийг хамарсан арга хэмжээг төлөвлөж зохион байгуулах - Бизнесийг дэмжих инкубаци - Бусад
Байгуулагдсан он: 2011

Үйлчилгээний төрөл

Зах зээлийн судалгаа
Зах зээл холболт
Бизнес инкубаци
Бизнес зөвлөгөө


Холбоо барих

Хаяг: Улиастай сум, Жинст баг, Хуучин холбооны байр
Утас: 70462851
Веб сайт: www.subruga.mn
Факс: 70462851
Имэйл: subruga@yahoo.com


Манай хамт олон

  • D. Batundraa Менежмент
    Стратегийн удирдлага
    Маркетинг
    Бизнес төлөвлөгөө