Eye 5444 удаа нээгдсэн
L_8d368943c406febe0a990f0405c3e23c

Хөгжлийн Шийдэл ТББ

Алсын хараа

Хөгжлийн Шийдэл нь бизнесийн хөгжлийг дэмжих мэргэжлийн цогц үйлчилгээг үзүүлэгч шинэлэг, үр дүнтэй, шилдэг байгууллага байна.

Эрхэм зорилго

Хөгжлийн Шийдэл нь Шинэлэг, Үр дүнтэй, Шилдэг шийдлээр:

  • Өрх гэрийн амьдралын чанарыг сайжруулна.
  • Өсөлтөд чиглэсэн бизнесийн чадавхийг бий болгоно.
  • Байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.

Товч түүх

Хөгжлийн Шийдэл байгууллага нь шинэлэг, үр дүнтэй, шилдэг шийдлээр өрх гэрүүдийн амьдралын чанарыг сайжруулж, өсөлтөд чиглэсэн бизнесийн чадавхийг бий болгох, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой  нийгэмд үйлчилдэг, төрийн бус байгууллага бөгөөд 2008 оны 8 сарын 14 өдөр үүсгэн байгуулагдснаасаа хойш хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхөө хүрээнд харилцагч бүрийнхээ өсөлт, дэвшлийн хөшүүрэг нь болж, бизнесийн хөгжлийг дэмжих үйлчилгээг  үр дүнтэй үзүүлж байна.

Хөгжлийн Шийдэл нь бизнесийн хөгжил, ажил эрхлэлтийг дэмжих ГЭР Санаачлага (GER Initiative-Growing Entrepreneurship Rapidly Initiative) хөтөлбөрийг 2008 оны 10-р сарын 1-нээс 2009 оны 3-р сарын 31-н хүртэл хугацаанд Си Эйч Эф Интернейшнл олон улсын байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлж дуусгасан бөгөөд 2009 оны 4-р сарын 1-нээс  АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Яамны санхүүжилтээр Си Эйч Эф Интернейшнл олон улсын байгууллагатай хамтран Монголын Хөдөө Аж Ахуйн Бизнесийг Дэмжих Хөтөлбөрийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж эхлэн тус хөтөлбөрийн үйлчилгээг Дархан-Уул, Орхон, Дорнод, Сэлэнгэ, Булган, Төв, Баян-Өлгий аймгуудын төв болон Улаанбаатар хотын гурван салбараараа дамжуулан хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдэд хүргэж  байна.

Үнэт Зүйлс

  • Хөгжлийн Шийдэл нь алсын хараатай, ашгийн бус, бие даасан Монголын төрийн бус байгууллага юм.
  • Хөгжлийн Шийдэл нь харилцагч нэг бүрийн хэрэгцээнд тохирсон үнэ цэнэтэй, үр дүнд чиглэсэн  бизнес хөгжлийн урт хугацааны цогц шийдлийг өргөн хүрээгээр үзүүлдэг.
  • Манай байгууллагын ажилтан бүр үр дүнтэй хамтын ажиллагааг эрхэмлэдэг бөгөөд дэлхийд танигдсан бизнесийн хөгжлийн арга, туршлагаар Монголын бичил болон жижиг, дунд бизнесийн чадавхийг хөгжүүлэх ур чадвартай.

Зорилтууд

  • Шинэ бизнес эхлэхэд дэмжлэг үзүүлэх, бизнесийн үйл ажиллагааг өргөжин тэлэхэд  туслах
  •  Хувь хүмүүсийн бүлгээр ажиллах санаачлагыг дэмжих
  • Ажил эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд ажлын байр бий болгох, ажилтны ур чадварыг  хөгжүүлэх, ажилд зуучлах
  • Бичил болон том бизнес эрхлэгчдийн  хамтын ажиллагааг дэмжих
  • Хот болон орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих

Үзүүлж буй үйлчилгээнүүд

  • Сургалтын үйлчилгээ
  • Бизнесийн зөвлөх үйлчилгээ
  • Бизнес холболтын үйлчилгээ
  • Олон нийтэд зориулсан мэдээллийн үйлчилгээ
  • Санхүүгийн үйлчилгээ
  • Бизнесийн бүлэг хөгжүүлэх үйлчилгээ

Хөгжлийн Шийдэл байгууллагын үйл ажиллагаа, үзүүлж буй  үйлчилгээний үр дүнд Монголын бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орон нутгийнхаа эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр өсөж байгаагийн зэрэгцээ, томоохон компаниудыг нийгмийн хариуцлагатай ажиллах боломжоор ханган, тэдэнтэй үр дүнтэй хамтран ажиллаж байна. 

Гишүүнчлэл

•    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
•    Монголын Бизнесийн Зөвлөл 
•    Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк – Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ хөтөлбөр

Байгуулагдсан он: 2008

Үйлчилгээний төрөл

Нягтлан бодох бүртгэл
Бизнес төлөвлөгөө
Бизнес зөвлөгөө


Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж 44, Юнити Центр, 4-р давхар
Утас: (+976) 7722-4007, 7722-4008
Веб сайт:
Компаний веб сайтыг оруулна уу?
Факс: (+976) 7722-4001
Имэйл: contact@dsmongolia.org


Манай хамт олон

  • П. Өлзийбадрах Мэдээллийн технологи
  • Б. Ариунбаяр Төслийн менежмент
    Бизнес төлөвлөгөө
    Бизнес зөвлөгөө
  • Т. Отгонбаатар Санхүү, татвар
    Нягтлан бодох бүртгэл
    Бизнес төлөвлөгөө
    Бизнес зөвлөгөө
  • D. Buyandelger Стратегийн удирдлага
    Зах зээлийн судалгаа
    Хөрөнгө оруулалт
    Бизнес зөвлөгөө
  • Л. Төгсбаяр Менежмент
    Стратегийн удирдлага
    Маркетинг
    Бизнес төлөвлөгөө
  • Ц. Оюунчулуун Бизнес төлөвлөгөө
  • B. Altantuya Агуулах, хадгалах үйлчилгээ
  • E. Tuul Менежмент
    Төслийн менежмент
    Бизнес зөвлөгөө
  • Б. Мөнгөнбагана Төслийн менежмент
    Маркетинг
    Бизнес төлөвлөгөө
    Зах зээлийн судалгаа
  • B. Bayarchimeg Бизнес зөвлөгөө
  • G. Bolortsetseg Нягтлан бодох бүртгэл
    Бизнес аялал, туршлага судлах аялал
    Бизнес төлөвлөгөө
    Бизнес зөвлөгөө
  • Ө. Уянга Бизнес зөвлөгөө
  • J. Altangerel Менежмент
    Төслийн менежмент
    Маркетинг
    Бизнес зөвлөгөө
  • Б. Туяа Санхүү, татвар
    Төслийн менежмент
    Зах зээлийн судалгаа
    Бизнес зөвлөгөө