Eye 2561 удаа нээгдсэн

Төмсний чипсний үйлдвэрийн шугам

Төрөл Нийтийн хоол
Үнэ 1500 доллар
Төлөв: Шинэ
Бэлэн байгаа эсэх Захиалгаар
Нийтлэгдсэн огноо 2013-08-22 00:00:00

Товч танилцуулга

Чипсийн тухай

1853 онд Нью-Йоркийн тогооч Жорж Крумын санаачилсан чипс хэмээх төмсний бүтээгдэхүүн өнөөдөр дэлхий даяар тархаж бидний дуурайх дуртай "барууны амьдралын хэв маяг (western lifestyle)"-ын нэг салшгүй хэсэг нь болжээ.

Сүүлийн үед төмсний цардуулыг ялган гаргаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бас ихэсчээ. Тийм чипс харахад андашгүй. Бүгд жигд хэмжээтэй байдаг.

Америк, Европ хүүхдүүдийн дуртай Pringles чипсийг бас төмсний нунтгаар үйлдвэрлэдэг. Энэ төмсний нунтаг гэдэг нь цардуул шүү дээ. Ийм нунтаг хэлбэрийн түүхий эдийг ердөө хадгалалтын зардал хэмнэх гэж л хийдэг юм. Чанарын хувьд хэзээ ч оригиналиа гүйцэхгүй.

Германд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс чипсийн сав баглаан дээр жинхэнэ төмсөөр үү эсвэл төмсний нунтгаар хийсэн үү гэдгийг нь заавал бичихийг хуулиар зааж өгсөн байдаг.

100 гр чипсийн найрлага

Илчлэг: 525 калори
Тослогын илчлэг: 297 калори
Тослог: 33 гр
Нүүрс ус: 50 гр
Уураг: 6.5 гр
Ус: 10 млп

Чипс хийх технологи

Чипс гэрийн нөхцөлд үйлдвэрлэхэд их амархан. Тэгэхээр үйлдвэрийн технологи нь ч гэсэн их энгийн гэсэн үг.

1. Төмсийг сайтар угаагаад хальслана. (Үйлдвэрийн аргаар бол "Төмс угаагч хальслагч машинууд"-уудыг хэрэглэнэ. )
2. Төмснийг маш нимгэн хэрчинэ. (Үйлдвэрийн аргаар бол "Төмс хэрчигч машинууд"-ыг хэрэглэнэ.)
3. Төмсийг цэвэр усаар угаана. (Үйлдвэрийн аргаар бол "Төмс цайруулагч машин"-ыг хэрэглэнэ.)
4. Угаасан төмсөө сальфеткан дээр дэлгэж хатаана. (Үйлдвэрийн аргаар бол "Ус сэгсэрч сэврээх машин"-ыг хэрэглэнэ.)
5. Хатаасан төмсөө печь-нд юм уу эсвэл хайруулын таваг дээр шарна. (Үйлдвэрийн аргаар бол "Төмс шарагч машин"-ыг хэрэглэнэ.)
6. Шарсан төмсөө гаргаад сальфеткан дээр дэлгэж, тосыг нь шүүнэ. (Үйлдвэрийн аргаар бол "Тос сэгсэрч сэврээх машин"-ыг хэрэглэнэ.)
7. Дараа нь харин өөрийнхөө хүссэн аргаар амтлаж сэврээнэ. (Үйлдвэрийн аргаар бол "Амтлаж, сэврээх машин"-ыг хэрэглэнэ.)
8. Амталсан чипсийг таваглаж, зочиноо дайлна. (Үйлдвэрийн аргаар бол "Чипс савлагч машин"-ыг хэрэглэнэ.)

Энэ аргаар чипс хийхээс гадна Франц шарсан төмс (McDonalds болон KFC-ийн шарсан төмс) хийж болно.

Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд

Төмсний чипс үйлдвэрлэх шугам нь нэг цагт 100-1200 кг түүхий эд боловруулж, шууд зах зээлд гаргахад бэлэн болгоно. Нийт 8 дамжлага бүхий энэхүү шугам нь автомат үйл ажиллагаатэй тул хүн хүч хэмнэхээс гадна үйлдвэрлэлийн хүчин чадал өндөр. Сайн чанарын ган төмрөөр хийсэн тул хүнсний эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан. ISO9001-2000 чанарын гэрчилгээтэй.

Чипсний төмсний сонголт хийх

Чипс хийхэд бөөрөнхий буюу зууван хэлбэртэй, 35-65 см диамертэй төмс тохиромжтой. Аль болох чийг багатай, өөрөөр хэлбэл чийг нь 76-78% орчим, гадаргуу нь аль болох тэгш, нүднүүд нь хэт гүн биш, нягт нь 1.08 орчим байвал сайн. Ер нь ямар ч тохиолдолд боловсруулах төмсөө урьдчилан нэг шалгаад үзэхэд илүүдэхгүй.

Багахан хэмжээний чипс хийж үзэх хэрэгтэй. 185 градусын халуун тосонд шарсны дараа хүрэнтэхгүй, шаргал өнгөтэй болох ёстой. Мөн амтлаг, хазахад шажигнан бутарч байх ёстой. Эдгээр бүх шинж чанаруудыг агуулсан Сатурна (Saturna), Томенза (Tomensa), Лэди Розетта (Lady Rosetta) зэрэг сортуудын төмс чипс үйлдвэрлэхэд хамгийн тохиромжтой.

1. Төмс угаагч хальслагч машинууд

Доорх зурагт дүрсэлсний дагуу төмс угаагч нь угаалгын машины хүрдтэй төстэй. Угаагчаас гарахдаа төмс ямар ч шороогүй цэвэрхэн болсон байна. Цэмцийсэн цэвэрхэн булцуунууд одоо хальслагч машинд орно. Хальслагч нь хутга биш, харин үрүүлэн гадаргатай эргэлддэг булнуудаас тогтдог. Үрүүл гэдэг нь бүдүүн ширхэгтэй сойз юм. Төмс хальслагчийн булнуудын гадаргуу нь маш бат бөх сойзтой. Булнууд эргэхэд төмснүүд мөн эргэлдэж, сэгсрэгдэж, хутгалдах явцдаа булнуудын гадаргууд бага багаар үрэгдсээр, тэгэх тусам хальс нь нимгэрсээр нимгэрсээр сүүлдээ үрэгдэж дуусдаг. Хэр удаан ингэж хальслах нь ямар сортын төмс ашиглаж байгаагаас шалтгаална. Учир нь янз бүрийн сортын төмсний хальсны зузаан нь харилцан адилгүй байдаг.
Төмснүүдээ сортлоод, цэвэрлээд, хальсалсан ч гэсэн юмыг яаж мэдэхэв, цаашид боловсруулалт хийхийн өмнө ямар ч байсан хүний нүдээр шалгаж үзэхэд илүүдэхгүй. Өвчтэй, хэмжээ нь тохирохгүй ч юмуу өөр ямар нэг но-той төмсийг шууд "жагсаалаас гаргана".

Энэхүү төхөөрөмж нь чипсний үйлдвэрийн түүхий эд болох төмсийг угааж хальслахаас гадна улаан цагаан шар луувангууд, цагаан гаа, чихрийн манжин, шар манжин гэх мэт үндэс үрт ургамалуудыг угааж, хальсийг нь цэвэрлэнэ. Маш бат бөх шёткоор төмс хүнсний ногооны хальсыг цэвэрлэнэ.

Ажиллуулахад хялбар, цахилгаан зарцуулалт бага, эрүүл ахуйн шаардлагуудыг хангасан. Мөн үл зэврэх сайн чанарын гангаар хийсэн.

Нийтийн хоолны газрууд, төмсний чипс болон франц шарсан төмсний үйлдвэр, цэргийн анги нэгтгэлийн гал тогоо, хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэр, ногоо боловсруулах үйлдвэр, сахарын үйлвэрт өргөн ашиглана. Мөн төрөл бүрийн хүнсний ногоог ариутгахад хэрэглэж болно.

Температурыг автоматаар хянах тул халаах төхөөрөмжийг өөрийн хүссэн хэмжээгээр тааруулж болно. Уур, цахилгаан, хийн халаалтын төхөөрөмж ашиглаж болно.

Техникийн үзүүлэлт

Загварууд Хүчин чадал Чадал Жин Гадна хэмжээ Үнийн санал
MQT-800 800кг/цаг 1.5квт/380V 250кг 1800*840*900мм 1500 доллор
MQT-1200 1200кг/цаг 2.2квт/380V 300кг 2120*840*900мм 2200 доллор
MQT-1500 1500кг/цаг 3квт/380V 380кг 2400*840*900мм 2800 доллор
MQT-2000 2000кг/цаг 4квт/380V 460кг 2900*840*900мм 3500 доллор
MQT-4000 4000кг/цаг 4квт/380V 600кг 3050*1200*1160мм 5000 доллор

2. Төмс хэрчигч машинууд

Чипс үйлдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг машинуудын нэг нь юм. Дотор нь байрлах хутга төмсийг 1,2 миллиметр зузаантайгаар хэрчинэ. Хэрчилтийн зузааныг үе үе хэмжиж шалгаж байхаас гадна хэрчигчийн хутгыг 2 цаг тутамд сольж байх хэрэгтэй. Хутгыг солихгүй удаавал ир нь мохсоноос болж хэрчилтийн зузаан алдагдаж болохоос гадна төмсний хэрчмүүдийн гадарга нь овон товон болчихвол сүүлд нь тосонд шарахад тос гадаргууд нь жигд бус тарж, чипсийн амт чанар алдагдана.

Зураг дээр: Төмс хэрчигч WSQCJ cерийн машин

Энэхүү машин нь төмс болон бүх төрлийн үндэс үрт ургамалыг хэрчиж боловсруулна. Иймд нийтийн хоолны газрууд болон хүнсний ногоо боловсруулах үйлдвэрүүдэд өргөн хэрэглэдэг.
Зориулалтын хутгыг сольж дөрвөлжин, гонзгой, хавтгай гэх мэт олон төрлийн хэрчилт хийж болно.

Техникийн үзүүлэлт

Загвар WSQCJ-660 WSQCJ-1000
Хүчин чадал 300кг/цаг 500кг/цаг
Чадал 0.75 квт 380V/220V 1.5-4квт
Хэмжээ 900*460*740(мм) 1300*510*1050мм
Жин 140кг 280кг
Үнэ 3100 доллор 4100 доллор

Зураг дээр: Төмс хэрчигч WS cерийн машин

Төмсний зузааныг хүссэн хэмжээгээрээ тохируулж болно.

Техникийн үзүүлэлт

Загвар Хөдөлгүүр Жин Хүчин чадал Үнэ
WS600 1.5квт/380V 100 кг 600 кг/цаг 3000доллор
WS600-B 1.5квт/380V 120 кг 800 кг/цаг 3350доллор

3. Төмс цайруулагч машин

Төмсний хэрчмүүд цааш урсах замдаа дахин нэг удаа угаагдана. Энэ угаалт нь хэрчмүүдийн гадаргууд ялгаран гарсан цардуулыг цэвэрлэх зорилготой. Цардуул гэдэг нь төмсийг хоолонд хийхийн өмнө хэрчээд жаахан байлгавал гадаргад нь ялгардаг цагаан бодис. Угаасны дараа зарим чипс үйлдвэрлэгчид дахин халуун усаар зайлдаг. Энэ нь төмснөөс чихэрлэгийг нь тодорхой хэмжээгээр уусгаж авах зорилготой юм. Чихэрлэг хэдийчинээ бага байна, чипсийн амт төдийчинээ сайн байдаг. Чихэр ихтэй чипсийг давслахаар ямар амттай болох нь тодорхой. Гэхдээ угаасаа чихэрлэг багатай төмсийг бол заавал ингэж халуун усаар зайлах шаардлагагүй. Ихэнхи чипс үйлдвэрлэгчид энэ үйлдлээс татгалздаг.

Төмсний чипс болон франц шарсан төмсний үйлдвэрлэлийн технологийн дагуу арилгаж, хэрчсэн төмсийг заавал цэвэр усаар зайлж, цардуулыг нь авсны дараа бага зэрэг чанана. Ингэж чанасанаар төмс харлаж хөхрөх явдал үгүй болно.

Техникийн үзүүлэлт

Загвар Цахилгаан хэрэглээ Жин Хэмжээ Үнэ
1 PT1500/3 секц 18квт/380V 80 кг 1780 x 650 x 700мм 2500 доллор
2 PT2000/4 секц 30квт/380V 120 кг 2320 x 650 x 700мм 3200 доллор

Доороо цахилгаан теньтэй бөгөөд төмсийг зориулалтын сагсанд хийж чанана. Эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан сайн чанарын гангаар үйлдвэрлэсэн.

4. Ус сэгсэрч сэврээх машин

Угаагдсан хэрчмүүд дараа нь хатаагдаад, энэ зураг дээрхи машинд очно. Энэхүү машин өндөр хурдаар эргэц төвөөс зугатах хүчний нөлөөгөөр төмсөнд наалдсан усыг сэгсэрч, төмсний хэрчимүүдийг салгана.

Зураг дээрхи машин нь усыг сэгсэрч сэврээх зориулалтаар ашиглагдана. Үйлдвэрийн хүчин чадлаас хамаарч энэхүү машины хэрэглээг тооцно. Нэг цагт 500-800 кг төмс хүнсний ногооны усыг сэгсэрнэ.

Техникийн үзүүлэлт

Загвар Хөдөлгүүрийн чадал Жин Хэмжээ Үйлдвэрийн үнэ
TS500 0.75квт/380V 400 кг 940x560x830 мм 1000 доллор
TS600 1.1квт/380V 500 кг 1050x660x930 мм 1300 доллор
TS700 1.5квт/380V 600 кг 1200x720x950 мм 1500 доллор
TS800 2.2квт/380V 700 кг 1300x820x1000 мм 1800 доллор

5. Төмс шарагч машин

Одоо төмсний хэрчмүүд ургамлын тосоор дүүргэсэн шарагчид орно. Шарагдаж байх явцдаа төмсний хэрчмүүд мөн л нэг чиглэл рүүгээ аажмаар хөдөлсөөр байна.

Ер нь чипс яагаад тахир байдаг юм бэ? Та энэ тухай бодож үзсэн үү? Тийм ч хэцүү асуулт биш л дээ, ердөө л төмсийг шарах үед чийгээ алддагтай холбоотой. Төмсний найрлагын 80% нь ус байдаг. Хажуугийн зураг дээр төмсийг тискинд хийгээд шахахад ус дусалж байгааг харж байгаа биз дээ. Гэтэл чипсийн чийг дөнгөж хоёрхон хувь. Ингэж их чийг алдахаар төмсний хэрчим аяндаа тахийгаад ирдэг.

Автомат шарагч машин нь франц шарсан төмс, чипс, зүсмэл чипс, төрөл бүрийн мах, хуушуур, боов боорцог гэх мэт тосонд шарж болох бүгдийг шардаг тул ахуй амьдрал, нийтийн хоолны газар, хагас бэлэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, чипсний үйлдвэрт өргөн ашиглаж болно. Цахилгааныг хянан тохируулж, температурыг тогтмол барина. Ингэсэнээр жигд гал дээр шарсан хүнсний бүтээгдэхүүний амт чанар алдагдахгүй бөгөөд өнгө үзэмж сайхан харагдана. Сайн чанарын үл зэврэх ган болох SUS304 маркийн гангаар хийсэн тул удаан жил эдэлж болно. Цэвэрлэгээ хийхэд амархан. Эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан. Халуун тосыг тогооноос суллахад амархан.

Техникийн үзүүлэлт

Загвар Хөдөлгүүрийн чадал Шарах тогооны хэмжээ Хэмжээ Үйлдвэрийн үнэ
WDYZ1000 21квт/380V 1000 х 500 х 400 мм 1380x620x950 мм 2500 доллор
WDYZ1200Ү 27квт/380V 1200 х 700 х 400 мм 1600x1050x1200 мм 3500 доллор
WDYZ1500-А 40,5квт/380V 1500 х 700 х 400 мм 1900x1050x1200 мм 5200 доллор
WDYZ2000 54квт/380V 2000 х 700 х 400 мм 2350x1050x1200 мм 8000 доллор

6. Тос сэгсэрч сэврээх машин

Бүх төрлийн шарсан хүнсний бүтээгдэхүүний тосыг сэгсэрч сэврээнэ. Хөнгөн жинтэй, ажиллуулахад хялбар, сайн чанарын SUS-304 гангаар хийсэн. Төвөөс зугатах хүчний зарчимаар үйлдвэрлэсэн. Цахилгаан соронзон тормоз, тоон системийн автомат удирдлага зэрэг орчин үеийн хамгийн шилдэг технологи хэрэглэжээ.

Төмс шарагч машинд оруулсны дараа төмсний тосыг сэгсрэх зориулалтаар ашиглана. Үйлдвэрийн хүчин чадлаас хамаарч энэхүү машины хэрэглээг тооцно. Нэг цагт 500-800 кг төмс хүнсний ногооны тосыг ялгана.

Техникийн үзүүлэлт

Загвар Хөдөлгүүрийн чадал Жин Хэмжээ Үйлдвэрийн үнэ
TS500 0.75квт/380V 400 кг 940x560x830 мм 1000 доллор
TS600 1.1квт/380V 500 кг 1050x660x930 мм 1300 доллор
TS700 1.5квт/380V 600 кг 1200x720x950 мм 1500 доллор
TS800 2.2квт/380V 700 кг 1300x820x1000 мм 1800 доллор

7. Амтлаж, сэврээх машин (Нэмэлт сонголт)

Тосыг нь сэгсэрч ялгасаны дараа халуун төмс болон бусад хүнсний ногоог давслах, амтлах, хөргөх технологийн ажиллагааг хийнэ. Үүний тулд амталж сэврээх машиныг хэрэглэнэ. Энэхүү машинаар давсалж амталсан хүнсний бүтээгдэхүүн нь амттай болохоос гадна удаан хугацаагаар чанараа алдахгүй, муудаж гэмтдэггүй.

Амтлагч машин нь хүрдэн хэлбэртэй. Хүрд ихэвчлэн минутанд 15 удаа эргэнэ. Төрөл бүрийн амтлагчийг хэрэглэж болно. Германд бол ихэвчлэн амтат чинжүүгээр, харин Англи, Франц Швейцарьт бол давсаар амталдаг. Давс, амтат чинжүүг хамтад нь хэрэглэсэн ч болно л доо.

Зураг дээр: цлиндир тогоот болон найман талт амталж, сэврээх машин

Зураг дээр: ВТL-3000 туннелийн амталж, сэврээх машин

Техникийн үзүүлэлт

Загвар Цахилгаан хэрэглээ Жин Хэмжээ
ВТL800 цлиндир тогоот амталж, сэврээх машин 0.75квт/220v 90кг 1000x800x1380мм
ВТL1000 цлиндир тогоот амталж, сэврээх машин 1.1квт/380v 110кг 1020x1070x1430мм
ВТL800 найман талт амталж, сэврээх машин 0.75квт/380v 90кг 1300x880x1500мм
ВТL-1000 найман талт амталж, сэврээх машин 1.1квт/380v 150кг 1600x1100x1600мм
ВТL-3000 туннелийн амталж, сэврээх машин 1.47квт/380v 380кг 3000x850x2100мм

8. Чипс савлагч машин

Нимгэн, эмзэг хэрчмүүдийг гэмтээхгүй байх үүднээс чипсийг савлахдаа уутанд нь нитроген хийгээр шахаж бамбайлгадаг. Ингэж хадгалсан чипсний хадгалах хугацаа нь дунджаар 3 сар орчим байдаг.

Техникийн үзүүлэлт

Загвар Цахилгаан хэрэглээ Жин Хэмжээ Хүчин чадал Наах хэмжээ Үнэ
DZ400-2S 1квт/380/220V 80кг 540x520x920мм 60-160 уут/цаг 400x10/2мм  
DZ500-2S 2квт/380/220V 230кг 1220x680x900мм 90-360 уут/цаг 500x10/2мм 1800 доллор
DZ600-2S 2.2квт/380/220V 320кг 1425x720x950мм 90-360 уут/цаг 600x10/2мм  

Эцсийн бүтээгдэхүүн

Төмсний чипсийг маш олон төрлийн амталгаатайгаар зах зээлд нийлүүлдэг. Чипсний хэрэглээ өндөр байгаа өнөөгийн нийгэмд хэрэглэгчидийн амталгаа таашаалд тохируулан үйлдвэрлэж байна. Үүнд: Махны амталгаатай, Улаан лоолийн амталгаатай, Нэмбэгийн амталгаатай, Давсалгаа болон цуутай гэх мэт олон янз бий.


Худалдааны нөхцөл

1. Захиалсан тоног төхөөрөмжийг Эрээн хот хүртэл тээвэрлэхэд 5000 юань, модон хайрцаганд хийхэд тоног төхөөрөмж бүр нь 68 юань болно.
2. Төлбөр: 30 хувийн урьдчилгаа төлмөгц, захиалга баталгаажин үйлдвэрлэлд орно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед үлдсэн 70 хувийг төлнө.
3. Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 20-30 хоног байна.
4. Савалгаа модон хайрцаганд хийх ба үнэлгээг жич тооцно.
5. Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулна. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны төлбөрийг хариуцна. Инженерийн цалин 50 доллор/өдөр.
6. Үйлдвэрийн чанарын баталгаа нэг жил.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.

 

эхсурвалж: www.terbumtan.com

Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл байхгүй байна