Eye 4702 удаа нээгдсэн

Жилд 45 сая төгрөгийн ашиг олох боломж байна

Төрөл Арьс шир, ноос, ноолуур
Үнэ 7 доллар
Төлөв: Шинэ
Бэлэн байгаа эсэх Захиалгаар
Нийтлэгдсэн огноо 2013-10-16 00:00:00

Товч танилцуулга

       

Ямар нэгэн бүтээгдэхүүн савладаг газар болгонд ахуйн  хэрэглээний скоч  буюу  наалддаг тууз хэрэг болно.

Бизнесийн ийм мөнхийн боломжийг монголчууд ч бүү алдаасай хэмээн скочны үйлдвэрийн тухай  толилуулж байна.

…Скоч хийдэг машин, тоног төхөөрөмжийг импортлоход зуугаад сая төгрөгийн үнэтэй. Ийм хөрөнгөөр  тэр бүр  бизнесээ эхлүүлэх нь ховор. Тэгвэл жижиг оврын, манай орны харьцангуй даруухан зах зээлд яг тохирсон хүчин чадалтай, шинэ маягийн хямдхан үйлдвэрийг одоо танилцуулъя. Эл үйлдвэр нь бүтээгдэхүүнээ төрөл бүрийн хэмжээ, чанар, өнгөтэй, түүгээр ч барахгүй захиалагч компанийн нэр, лого, хүссэн бусад бичээсийг хэвлэн гаргахаараа онцлог.

Хэвлэх, цавуудах, хатаах, огтолж, ороох бүх дамжлага нь бүрэн автомат учир ажиллуулахад огтхон ч түвэггүй. Тодруулбал, ердөө 1-2 хүн байхад хангалттай. Энэ машин түүнчлэн монголчуудын нэрлэж заншсанаар  цахилгааны утас ороодог “цэнхэр лент”,  “даавуун хар лент” болон  “цаасан скоч”-ийг ч  хийж  чадна.  Тоног төхөөрөмж 220 вольтоор ажилладаг. Сард 25.000-42.000 рулон скоч үйлдвэрлэх хүчин чадалтай нь 7.500 ам.долларын үнэтэй. Түүхий эдийн хувьд гялгар эдэн материал нэг тонн нь 1550-2000, цавуу тонн нь 1 100-1 300 ам.доллар байх юм. Нэг тонн түүхий эдээр 4.8 см х 35 размерийн 29.500 рулон скоч үйлдвэрлэж хүрнэ.  Жилийн ашиг нь дунджаар 45 сая төгрөг хэмээн ойлгож болно. 

 

 

Эх сурвалж: http://www.mglnews.mn

 

Сэтгэгдлүүд

  • Р. баяртогтох 2014-04-02 14:20 бичсэн.

    тоног төхөрөмжөө зээлэр авхуу ямархуу үнтэй вэ? монголд өөр байгаа юу
  • Д. бирваа 2014-04-03 20:45 бичсэн.

    авахаар бол хаана ханадах юм бэ
  • А. бат-эрдэнэ 2016-01-11 21:48 бичсэн.

    хэрэгтэй сайт. Даан ч тогтмол ажиллуулдаггүй бололтой
  • Б. Соёл-Эрдэнэ 2016-04-12 11:46 бичсэн.

    Түүхий эдээ хаанаас авах вэ. Урдаас авахаар муу чанарын гялгар уут, түүхий эд өгдөг гэсэн. Тэгээд л монгол скоч муу нтр гээд борлуулалт навс унадаг гэж. Энэ талаар тайлбар байна уу?