Зөвлөх үйлчилгээний талаарх зарлал

Зөвлөх үйлчилгээний талаарх зарлал
E. Tuul 2014-03-05 13:48 нэмсэн.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ



Огноо: 2014-02-27

         1. ТӨХ-Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нь Бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх болон аж ахуй эрхлэлт, бизнес хөгжүүлэх сургалт явуулах аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.



         2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь (шаардлага хангасан гэрчилгээний хуулбар, МБИҮНХолбооноос баталсан үлгэрчилсэн дүрмийн дагуу баталсан дүрэм, ажлын туршлага, үйлчилгээний талаарх судалгаа, ажлын байр, сургалтын танхим, бойжигч бойжуулах байр, техник, тоног төхөөрөмж болон санхүүгийн чадавхийн мэдээлэл, үйл ажиллагааны талаарх эрх бүхий байгууллагын дүгнэлт гэх мэт) ирүүлнэ.
Бизнес инкубатор төвийн хувьд:


  • БИТ менежер: БИТ менежерийн гэрчилгээтэй, үндсэн ажилтнаар сүүлийн 1 жил ажилласан, бизнес хөгжлийн үйлчилгээний чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх



  • Бойжигчдын салбараар зөвлөгөө өгөх мэргэшсэн зөвлөх багтай байх


БИТ-үүд нь зөвлөх үйлчилгээг үзүүлэхдээ дараах хэлбэрээр оролцох боломжтой. Үүнд:


  • Орон нутгийн засаг захиргаатай хамтарч үйл ажиллагаа явуулж байгаа бизнес инкубатор төв, ЖДҮДТөвүүд



  • Аж ахуй нэгж, байгууллагын дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес инкубатор төв, ЖДҮДТ-үүд



  • Аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран үйл ажиллагаа явуулж байгаа бизнес инкубатор төв, ЖДҮДТ-үүд



  • Өөрийн байртай бизнес инкубатор төвүүд, ЖДҮДТ-үүд



  • МСҮТ-ын дэргэдэх бизнес инкубатор төвүүд гэх мэт


Аж ахуй эрхлэлтийн сургалтын төвийн хувьд:
БИТ менежер: БИТ менежерийн гэрчилгээтэй, бизнес хөгжлийн үйлчилгээний чиглэлээр 1-ээс дээш ажилласан, эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан сургалтын хөтөлбөр болон үйл ажиллагааны талаарх дүгнэлттэй байх, үндсэн сургагч багш нь 2-с доошгүй, сүүлийн 6-аас дээш сарын хугацаагаар ажилласан байх, зөвлөх багийн үндсэн сургагч багш нь тендер ирүүлсэн бусад зөвлөх багт гэрээт багшаар ажиллахгүй байх
болно.



         3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг / нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт / ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.



         4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 2-р сарын 27 ний 17:00-17:00 хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 3-р сарын 12 -ний дотор ирүүлнэ үү.



Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Хөдөлмөрийн төв биржийн байр, 4 давхар, 404 тоот 70138002 70138004

Хаана хэзээ

Хаана: Улаанбаатар
Хаяг: Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Хөдөлмөрийн төв биржийн байр, 4 давхар, 404 тоот 70138002 70138004
Хэзээ: 2014-н оны 03-р сарын 07
Хэдэн цагт: 07:00 цагаас

Та энэ үйл явдалд оролцох уу?

Та энд дарж нэвтэрч орно уу?
Хэрвээ та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлнэ үү?