Үндэсний зөвлөх бэлтгэх сургалтанд урьж байна

Үндэсний зөвлөх бэлтгэх сургалтанд урьж байна
B. Altantuya 2012-10-31 10:00 нэмсэн.

Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ)-ээс үндэсний зөвлөхүүдийг бэлтгэх “Зөвлөхийн үндсэн ур чадварыг хөгжүүлэхүй” сургалтыг улирал бүр тогтмол явуулдаг ба 4-р улирлын сургалтандаа таныг урьж байна.Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт нь зөвлөх таны мэдлэг ур чадварыг хөгжүүлж үндэсний зөвлөхийн гэрчилгээгээр баталгаажуулахаас гадна, мэргэшлийн тасралтгүй өсөлт хөгжилтийг олгох зөвлөхүүдийг төлөөлсөн байгууллага юм.Сургалт 2012 оны 11-р сарын 21-24 хооронд явагдах ба энэхүү сургалтаар танд дараах давуу талууд бий болно.



  •  Үндэсний гэрчилгээжсэн зөвлөх болно.



  •  Олон улсын СМС авах боломж нээгдэнэ.



  •  Таны үзүүлэх үйлчилгээний зах зээлийн үнэ өсөж, баталгаажна.



  •  Гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах өргөн боломж нээгдэнэ.


Зөвлөх хүнд зайлшгүй байх шаардлагатай үндсэн чадваруудыг олгох энэхүү сургалт нь зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа болон ажиллахаар зорьж буй менежментийн зөвлөхүүдэд зориулсан тусгай сургалт юм.
Үйлчлүүлэгч компаниа сэтгэл хангалуун байлгах үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай дэлхийн түвшний мэдлэг, мэдээллийг олгож, практик арга техникүүдийг зааж сургахад чиглэгдэж байгаа болно.
Сургалтын үеэр оролцогчид зөвлөх үйлчилгээний үндсэн ойлголт, зөвлөх үйлчилгээний цикл болон зөвлөхийн ёс зүйн хэм хэмжээтэй танилцана. Мөн үйлчлүүлэгчтэй итгэлцэл, үр дүнтэй хамтын ажиллагаа, харилцааг бий болгох, зөвлөх үйлчилгээний төслийн саналыг бичих, байгууллагын оношилгоо, шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох, тайлан илтгэл тавих, төслийг амжилттай удирдах зэрэг арга техникүүдэд суралцаж маркетингийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулах практик зөвлөмжүүдтэй танилцах болно.
Сургалт нь харилцан ярилцлага, багаар ажиллах болон дасгал, кейс, сорилт дээр ажиллах байдлаар явагдана. Танхимын сургалтын дараагаар бие даан суралцах ба суралцагчид багш нарын өгсөн даалгаврыг гүйцэтгэн зайнаас ажиллах болно.
Сургалтын үр дүнд оролцогчид



  •  Үйлчлүүлэгч компанид оношилгоо, шинжилгээ хийж боломжит шийдлүүдийг санал болгох



  •  Оношилгоо, шинжилгээний аргуудыг оновчтой хэрэглэх



  •  Тайлан тавих, клиенттэй хийх уулзалтыг үр дүнтэй явуулах



  •  Төслийг амжилттай удирдах



  •  Харилцааны чадвараа сайжруулах зэрэг чадваруудыг эзэмшихээс гадна өөрийн үйл ажиллагааны ёс зүйн дүрмээ боловсруулж, консалтингийн мөчлөг болон өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах болно.


Сургалтыг Их Британийн зөвлөхүүдийн холбооны гишүүн бөгөөд тус холбооноос менежментийн зөвлөх бэлтгэдэг тусгай сургалтыг амжилттай суралцаж төгссөн /Certificate in management consulting essentials/ сертификаттай олон жилийн туршлагатай сургагч багш нар удирдан явуулна.


Сургалтын агуулга, хөтөлбөр, ерөнхий мэдээлэл, сургалтанд бүртгүүлэгчийн анкет зэргийг файлаар хавсаргав.

Зохион байгуулагч

Үйл явдлын чиглэл: Менежмент
Компани: Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт
Үнэ: 350,000₮ - MNT
Холбогдох утас: # 11-311773

Хаана хэзээ

Хаана: Улаанбаатар
Хаяг: info@mmci.mn
Хэзээ: 2012-н оны 11-р сарын 21
Хэдэн цагт: 09:00 цагаас
Үргэлжлэх хугацаа: 4 хоног
Бүртгэл эхлэх хугацаа: 2012-н оны 11-р сарын 01
Бүртгэл дуусах хугацаа: 2012-н оны 11-р сарын 20

Та энэ үйл явдалд оролцох уу?

Та энд дарж нэвтэрч орно уу?
Хэрвээ та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлнэ үү?