“BUSINESS UPDATE-2012” чуулга уулзалт

“BUSINESS  UPDATE-2012”  чуулга уулзалт
E. Tuul 2012-11-12 10:34 нэмсэн.


“BUSINESS UPDATE – 2012” /3 дахь жилдээ/
Чуулга уулзалтанд урьж байна


Манай компани нь 2010 оноос “BUSINESS UPDATE” нэртэй чуулга уулзалтыг жил бүр бизнес эрхлэгчдийн дунд уламжлал болгон амжилттай зохион байгуулсаар ирсэн.


Энэхүү чуулга уулзалтын ач холбогдол, хамрах хүрээ жилээс жилд улам өргөжин тэлсээр байгаа бөгөөд цаашид ч бизнес эрхлэгчдийг холбох, тэдний хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээ, мэдээлэл, туршлагыг тэдэнд хүргэхийн төлөө манай компаний зүгээс хичээн ажиллаж байна.

Бид “BUSINESS UPDATE - 2012” чуулга уулзалтыг 2012 оны 11 дүгээр сарын 24- нд “Blue sky tower”-д зохион байгуулах гэж байна.

Чуулга уулзалтын гол зорилго: Бизнес эрхлэгчдийг нэг дор уулзуулж, холбоо харилцаа тогтоох, Дэлхийн болон Монголын тэргүүлэгч компаниудын мэдлэг, туршлага, нөу хау-гаас хуваалцаж, “Бизнесийн салбар”-т ямар шинэ өөрчлөлт, хандлага, арга барил, туршлага бий болсон талаар бизнес эрхлэгчдэд танилцуулах юм.

Бизнесийн өнөөгийн өнгө төрхийг нэгтгэн дүгнэх үндсэн нэг илтгэл болоод бизнесийн салбартаа тэргүүлэгч 15 компанийн амжилттай хэрэгжүүлсэн төсөл, шинэ шилдэг туршлага, мэдлэг, хөтөлбөрүүдээс дэлгэрэнгүй танилцуулагдах болно.

Та өөртөө болон өөрийн компанидаа ганцхан өдрийн хөрөнгө оруулалт хийгээд л үлдэх 364 хоногт амжилттайгаар хөгжих боломжийг бид танд олгож байна.

Иймд байгууллагынхаа ажилтнуудыг энэхүү арга хэмжээнд оролцуулахыг урьж байна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: “YMC” ХХК
ИВЭЭН ТЭТГЭГЧ: “BLUE SKY” Hotel & Tower
“PricewaterhouseCoopers” Audit LLC

ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГАЗАР:
“BLUE SKY” Hotel & Tower

ТӨЛБӨР:
150,000₮ /ХААН БАНК - 5027496375/

БҮРТГЭЛ:
2012 оны 11 сарын 20-ны өдрийг дуустал бүртгэнэ.
Холбоо барих утас: 70121448, 88803167, 88023066, 99145711

ИЛТГЭЛҮҮД
ҮНДСЭН ИЛТГЭГЧ:
Р.АМАРЖАРГАЛ УИХ гишүүн
Илтгэлийн нэр:Хямралын үеийн эдийн засгийн орчин
ИЛТГЭГЧ НАР:
М.ХАЛИУНБАТ “НИК” ХК-ний гүйцэтгэх захирал
Илтгэлийн нэр:Логистикын шинэчлэл

Л.ГАНЦЭЦЭГ “MCS”ГРУПП ерөнхий аудитор
Илтгэлийн нэр:Дотоод аудит бол баялаг бүтээх нэгж болох нь

А.АМУНДРА “МАСС МЕДИА” ГРУПП захирал
Илтгэлийн нэр:Коммуникейшн стратеги

Ц.ОЮУНЖАРГАЛ “EBRD” Бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн үндэсний захирал
Илтгэлийн нэр:Улс орон дах зөвлөх үйлчилгээ

О.ЭРДЭНЭДАЛАЙ “TENGER FINANCIAL” GROUP LLC хууль зүй, хянан нийцүүлэх асуудал хариуцсан захирал
Илтгэлийн нэр:Компаний засаглал

Б.ЗАЯА “МАНДАЛ” ДААТГАЛ “дэд ерөнхийлөгч
Илтгэлийн нэр:Байгууллагын эрсдлийн удирдлага

У.ӨНӨРБАЯР “I SQUARE” ХХК-ийн гүйцэтгэх захирал
Илтгэлийн нэр:Аррle компанийн борлуулалтын нууцаас...

Ц.ТҮМЭНЦОГТ “GENERAL ELECTRIC” компаний Монгол дахь суурин төлөөлөгч Илтгэлийн нэр:Женерал електрик компанийн амжилтын нууцаас

Б.УРАНЧИМЭГ “МОНГОЛЫН БҮТЭЭМЖИЙН БАЙГУУЛЛАГА”-н зөвлөх эксперт Илтгэлийн нэр:Бизнесийн төгөлдөршлийн аян
Б.ЦЭЭСҮРЭН “MCS” Электрониксийн төслийн хэлтсийн дарга
Илтгэлийн нэр:Cloud&DC Технологи, түүний бизнесийн байгууллагуудын мэдээллийн системд үзүүлж байгаа нөлөөлөл

Э.ТӨМӨРХУЯГ “YMC”ХХК-ний S&OP хариуцсан зөвлөх
Илтгэлийн нэр: Борлуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөө

Б.САРАНТУЯА “МOBICOM corporation NTC” CC бизнесийн албаны захирал Илтгэлийн нэр: Телемаркетинг-Call Center-г бизнестээ ашиглаж борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх, хэрэглэгчийн үйлчилгээний чанарыг сайжруулах нь

Д.БУМ-ЭРДЭНЭ “ММСG” ХХК –ийн ерөнхий захирал Илтгэлийн нэр:Монгол дахь маркетингийн судалгаа, хөгжлийн чиг хандлага

“PricewaterhouseCoopers“ audit ХХК
Илтгэлийн нэр:Developing People

Business update 2010, 2011, 2012 мэдээллүүд
http://share.gogo.mn/C3LaQnogGO91181352447140/Business%20Update%202012%20compani.pptx


Хаана хэзээ

Хаана: Улаанбаатар
Хаяг: “BLUE SKY” Hotel & Tower
Хэзээ: 2012-н оны 11-р сарын 24
Хэдэн цагт: 07:00 цагаас

Та энэ үйл явдалд оролцох уу?

Та энд дарж нэвтэрч орно уу?
Хэрвээ та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлнэ үү?