“Экспортын зөвлөх үйлчилгээ” сургалт

“Экспортын зөвлөх үйлчилгээ” сургалт
А. Баярдэлгэр 2013-06-19 11:30 нэмсэн.

Эрхэм зөвлөхүүдээ


 


ЕХ-ны ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих төсөл болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ Хөтөлбөрөөс  санаачлан “Үндэсний үйлдвэрлэгчдийн экспортын чадамжийг сайжруулах зөвлөх үйлчилгээ”  сэдэвт 4 хоногийн сургалтыг 2013 оны 8 сарын 19-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.  Сургалтад оролцогсдыг өрсөлдөөнт  байдлаар сонгон шалгаруулах ба үндсэн шалгуур нь Зөвлөх компаниудын зүгээс  үйлчлүүлэгч компанидаа экспортын чадамжийг нэмэгдүүлэх үйлчилгээг санал болгодог эсхүл энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа эсэхийг харгалзан үзнэ. Сургагч багш: Robert Fonteijn, Director, Elevation Learning Ltd, UK6


Та уг сургалтанд оролцохоо хавсралтаар илгээж буй өргөдлийн маягт болон сургалтын өмнөх санал асуулгыг бөглөн 2013 оны 6 сарын 20 өдрийн дотор ЕСБХБ-ны БЗҮ хөтөлбөрт bayardea@ebrd.com хаягаар бүртгүүлнэ үү.  Бид сонгогдсон оролцогчтой  холбогдох болно.

Зохион байгуулагч

Үйл явдлын чиглэл: Бизнес зөвлөгөө
Компани: ЕСБХБ-ны БЗҮ хөтөлбөр
Холбогдох утас: # 99049504

Хаана хэзээ

Хаана: Улаанбаатар
Хаяг: ЕСБХБ-ны БЗҮ хөтөлбөрийн төслийн мэргэжилтэн А.Баярдэлгэр bayardea@ebrd.com
Хэзээ: 2013-н оны 08-р сарын 19
Хэдэн цагт: 09:00 цагаас
Үргэлжлэх хугацаа: 4 хоног
Бүртгэл эхлэх хугацаа: 2013-н оны 06-р сарын 16
Бүртгэл дуусах хугацаа: 2013-н оны 06-р сарын 21

Та энэ үйл явдалд оролцох уу?

Та энд дарж нэвтэрч орно уу?
Хэрвээ та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлнэ үү?