Шинэ ургацын ногоо худалдаанд гарч эхэлсэн байна

Шинэ ургацын ногоо худалдаанд гарч эхэлсэн байна
Ц. Оюунчулуун 2013-08-09 12:57 нэмсэн.

Нийслэлчүүдэд зориулсан шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа  “Скай” худалдааны төвийн гаднах талбайд гарсан байна. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй эл үзэсгэлэнд Сэлэнгэ аймгийн тариаланчид шинэ ургацынхаа дээжээс дэлгэжээ.


ҮХААЯ-наас  энэ намар нийслэлийн зургаан дүүргийн 28 цэгт шинэ ургацын хүнсний ногоо, жимсний худалдааны цэгүүд байрлуулахаар болсон билээ. Түүний нэг цэг болох Скай худалдааны төвөөр орж үнэ ханшийг судлахад дараах байдалтай байна. 


СКАЙ худалдааны төвийн гадаа байрлаж байгаа хүнсний ногооны  үнэ ханш /8 сарын 8-ны байдлаар/


















































































Хүнсний ногоо



Үнэ ханш /төгрөг/



Зүүнхараагийн төмс



700-800



Байцаа



800



Шар лууван



1300-1500



Цагаан лууван



2000



Хулуу



2000



Бөөрөнхий сонгино



2000-2500



Урт ногоон сонгино /боодол/



1000



Хэмх /богино/



1600-2000



Хэмх /урт/



2500-3500



Шар манжин



1500



Улаан манжин



1500



Улаан сармис /сүлжсэн/



15000-20000



Броколи /кг/



4000-4500



Кимчи байцаа



1500



Бууцай



4000



Юуцай



4000



Шанцай /боодол/



1000



Яншуй /боодол/



1000



 


 


Энэ үзэсгэлэнд Глобал Коммунитс ОУБ буюу Хуучнаар CHFEMIRGE хөтөлбөрийн хүнсний ногооны 5 бүлэг, үүнд  Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа баялаг хоршоо, Ундрах баялаг, Тариаланч бүлэг, Энхтайвны андууд бүлэг, Дархан-Уул аймаг Орхон сумын Бүрэн төгөл хоршоонууд оролцож байна.   

Хаана хэзээ

Хаана: Улаанбаатар
Хаяг: 0
Хэзээ: 2013-н оны 08-р сарын 09
Хэдэн цагт: 07:00 цагаас
Үргэлжлэх хугацаа: 0
Бүртгэл эхлэх хугацаа: 2013-н оны 08-р сарын 09
Бүртгэл дуусах хугацаа: 2013-н оны 08-р сарын 09

Та энэ үйл явдалд оролцох уу?

Та энд дарж нэвтэрч орно уу?
Хэрвээ та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлнэ үү?