Eye 905 удаа нээгдсэн

2013 оны 3 сарын гадаад худалдааны сарын тойм статистик

Ангилал Статистикийн мэдээ
Зохиогч: Монгол банк
Хэвлэгдсэн огноо 2013-03-31
Нийтлэгдсэн огноо 2013-05-05 14:38:00
Хэл Монгол
Ашиглах хэлбэр Үнэгүй татаж авах
Үнэ 0

Товч танилцуулга

Гадаад худалдааны эргэлт: $2,014 сая

Мөнгөн дүн тайлант хугацааны эцэст 2,014.2 сая ам.долларт 

хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14%-иар буюу 321.5 сая 

ам.доллараар буурчээ. Үүнд экспорт 68.6 сая ам.доллараар , 

импорт 252.9 сая ам.доллараар буурсан нь нөлөөлөв. 

Жилийн өсөлтийн хурд өнгөрсөн оны мөн үеэс 41 нэгж 

хувиар буурсан бөгөөд үүнд экспортын жилийн өсөлт 26 нэгж 

хувиар, импортын жилийн өсөлт 51 нэгж хувиар буурсан нь 

нөлөөлжээ.

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа 

эргэлтийн 47% буюу 947.6 сая ам.долларын худалдааг БНХАУ 

улстай, 18% буюу 360.8 сая ам.долларын худалдааг ОХУ-тай 

тус тус хийсэн байна. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн 

оны мөн үеэс 15%-иар, ОХУ-тай хийсэн худалдаа 26%-иар тус 

тус буурчээ. 

Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл байхгүй байна