Eye 1187 удаа нээгдсэн

Зөвлөх үйлчилгээний үнэлгээний тендерийн үнэлгээний загвар

Ангилал Зөвлөх үйлчилгээнд ашиглах загвар материалууд
Зохиогч: ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
Хэвлэгдсэн огноо 2008-06-01
Нийтлэгдсэн огноо 2013-07-01 11:51:00
Хэл Монгол
Ашиглах хэлбэр Үнэгүй татаж авах
Үнэ 0

Товч танилцуулга

ОРШИЛ

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан энэхүү Зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээний заавар (жишиг маягтууд)-ыг (цаашид үнэлгээний заавар гэх) Сангийн яамнаас боловсруулан гаргав.

            Энэхүү үнэлгээний зааврыг “Зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг”(ЗҮТЖББ)-ийг ашиглан явуулж буй олон улсын болон дотоодын зөвлөхийг сонгох ажиллагаанд захиалагч байгууллага заавал мөрдөнө.

 

Энэхүү үнэлгээний зааврыг ашиглах тухай:

 

1.    Үнэлгээний заавар, жишиг маягтуудыг тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийг хүлээн авч бүртгэх, нээхээс эхлээд гэрээ байгуулах эрх олгох  хүртэлх үнэлгээний бүхий л үйл ажиллагаанд удирдлага болгоно. Энэхүү зааврыг   захиалагч байгууллага хэрэглэснээр  зөвлөхөд өгөх зааварчилгааны дагуу үнэлгээ хийхэд нь тус дөхөм болно.

 

2.    Энэхүү үнэлгээний зааврыг хуулийн “Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч  сонгох журам”-д дурдсан аргуудын алийг нь ч хэрэглэх үед ашиглах боломжтой. Хосолмол үнэлгээний аргаас бусад аргыг хэрэглэсэн үед шаардлагатай тайлбар, холбогдох өгөгдөл, маягтуудыг хэсэг бүрт заана.

 

3.    Үнэлгээний явцад нарийвчлан судалж тодруулсан, тусгайлан гаргасан нэмэлт тайлбарыг үнэлгээний тайланд хавсралт болгон оруулах шаардлагатай. Үнэлгээ хийхдээ зөвлөх үйлчилгээний тендерийн   баримт бичигҮТББ), ирсэн саналуудын холбогдох зүйл, хэсгийн дугаарыг шаардлагатай тохиолдол бүрт дурдвал зохино.

 

4.    Үнэлгээний хороо техникийн саналын үнэлгээ дууссаны дараа бөглөсөн маягтуудыг уг үнэлгээний гол асуудлуудыг тусгасан тайлбарын хамт Захиалагчид эсхүл Сангийн яаманд[1]  танилцуулна.  Захиалагч эсхүл Сангийн Яамнаас[2] техникийн саналын үнэлгээг зөвшөөрсөн шийдвэр гарсны дараа санхүүгийн саналын үнэлгээг хийж, бөглөсөн маягтуудыг үнэлгээний гол асуудлуудыг тусгасан тайлбарын хамт бэлдэж үнэлгээний тайланг Захиалагч эсхүл Сангийн Яаманд[3] хүргүүлнэ.

 

5.    Үнэлгээний тайлан нь дараах таван хэсгээс бүрдэнэ. Үүнд:

Бүлэг I.           Техникийн саналын үнэлгээний товч тайлан;

Бүлэг II.          Техникийн саналын үнэлгээний тайлан—Маягтууд;

Бүлэг III.         Санхүүгийн саналын үнэлгээний товч тайлан;

Бүлэг IV.        Санхүүгийн саналын үнэлгээний тайлан—Маягтууд;

Бүлэг V.         Хавсралтууд:

Хавсралт I.   Санхүүгийн саналын нээлтийн тэмдэглэл;

Хавсралт II.    Бусад /шаардлагатай бол/.

 

6.    Захиалагч эсхүл Сангийн яам[4] нь үнэлгээний хорооны ирүүлсэн үнэлгээний тайланг хянан үзэж гэрээ байгуулах эрх олгоно.




[1] Хэрэв зөвлөх үйлчилгээний төсөвт өртөг нь Сангийн яамнаас зөвшөөрөл авахаар бол

[2] Хэрэв зөвлөх үйлчилгээний төсөвт өртөг нь Сангийн яамнаас зөвшөөрөл авахаар бол

[3] Хэрэв зөвлөх үйлчилгээний төсөвт өртөг нь Сангийн яамнаас зөвшөөрөл авахаар бол

[4] Хэрэв зөвлөх үйлчилгээний төсөвт өртөг нь Сангийн яамнаас зөвшөөрөл авахаар бол

Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл байхгүй байна