Eye 2501 удаа нээгдсэн

Хөдөө аж ахуйн бизнес төсөл, төлөвлөгөө боловсруулах аргачлал

Ангилал Ном, сургалтын материал
Төрөл Бизнес төлөвлөгөө
Зохиогч: Б.Энхтуяа, О.Ном-Эрдэнэ
Хэвлэгдсэн огноо 2012-01-01
Нийтлэгдсэн огноо 2012-11-02 11:10:00
Хэл Монгол
Ашиглах хэлбэр Үнэгүй татаж авах
Үнэ 0

Товч танилцуулга

Хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэл эрхлэгчид маань зорилгоо тодорхойлсон, боломжоо тооцсон байдаг боловч төсөл төлөвлөгөө боловсруулах тал дээр учир дутагдалтай ханддагаас хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэхгүй байх явдал олонтой гарч байдаг. Уг номонд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хэрхэн төлөвлөх талаар оруулж өгсөн нь зөвхөн хөрөнгө оруулалт олж авахад зориулан төлөвлөх бус өөрсдийн бизнесийг 5-10 жилээр төлөвлөхөд нь малчид, тариаланчиддаа туслах зорилготой юм.

Номын агуулга: Уг номонд төсөл бичих аргачлалаас гадна мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн төлөвлөлт хэрхэн хийх аргуудыг тайлбарласан. Тухайлбал, хээлтүүлэг төллөлт, сүргийн эргэлтийн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөө хийх, таримлын агротехник, технологийн карт боловсруулах, өртөг тооцох аргуудыг оруулж өгсөн. Сүүний болон махны үхэр, хонь, гахай, тахиа, зөгий, тэжээлийн аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүнд тордолт хийх аж ахуй, улаанбуудай, хүнсний ногоо, хүлэмж, мод бут, жимсгэнийн зэрэг аж ахуйн нийт 14 загвар төсөл боловсруулж багтаасан.

Хэвлэлийн хуудас: 54

Номын үнэ: 35000 төгрөг

Хаяг: "Хөгжлийн шийдэл" ТББ

И-майл: info@zuvluh.mn

УБ хот,  Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж 44, Юнити Центр, 4-р давхар

 

Холбоо барих утас: 77224006, 77224007, 99854864, 99074205

                                 99286895, 91226895, 96656895, 93213092

Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл байхгүй байна