Eye 2005 удаа нээгдсэн

Зээлийн төлвийн судалгаа

Ангилал Ном, сургалтын материал
Төрөл Арьс шир, ноос, ноолуур
Зохиогч: Монгол банк
Хэвлэгдсэн огноо 2013-12-04
Нийтлэгдсэн огноо 2014-02-12 11:54:00
Хэл Монгол
Ашиглах хэлбэр Үнэгүй татаж авах
Үнэ 0

Товч танилцуулга

ЗЭЭЛИЙН ТӨЛВИЙН СУДАЛГАА


ОРШИЛ


Банкуудын Зээлийн харилцааны үйл ажиллагаатай холбоотойгоор үүсч буй орчин, төлвийг

тодорхойлох зорилготой “Зээлийн төлвийн судалгаа”-г

дэлхийн олон оронд улирлын давтамжтай явуулдаг. Монголбанкнаас уг төрлийн судалгааг 2012 оны 5дугаар сараас Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй арилжааны банкуудын дунд явуулж эхэлсэн бөгөөд үр дүнг танилцуулж байна.

Энэхүү түүвэр судалгааг эхний ээлжинд хагас жилийн давтамжтайгаар, цаашид

олон улсын жишгийг даган улирлын давтамжтайгаар явуулахаар төлөвлөж байна.

Зээлийн төлвийн түүвэр судалгааны үр дүнг арилжааны банкууд дотоод үйл ажиллагаа, бодлогодоо авч ашиглахын зэрэгцээ өөрийн банкны зээлийн эрсдэлийн төвлөрлийг сааруулах, эдийн засгийн салбарын эрсдэлийг бууруулах

зэргээр ашиглах боломжтой юм. Мөн макро эдийн засгийн түвшинд бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой. Уг түүвэр судалгааг банкны зээлийн үйл ажиллагаахариуцсан шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалтнууд (Зээлийн хорооны гишүүн, зээл үйл ажиллагаа хариуцсан газрын захирал)-аас ярилцлага авах замаар явуулсан. Судалгааг авах явцад түүвэр судалгааны асуулга нь өргөн хүрээг хамарч байсны улмаас том банкуудын хувьд тухайн холбогдох асуудлыг хариуцсан албан тушаалтан тус бүрээс хариултыг тусгайлан авсан болно. Санал асуулгад нийт 13 арилжааны банк хамрагдсан.

Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл байхгүй байна