lg.jpg  ZUVLUH.MN

Бизнесийг Дэмжих Үйлчилгээ Үзүүлэгчдийн Үндэсний Сүлжээний

Ёс Зүйн Дүрэм

 

Бизнесийг Дэмжих Үйлчилгээ Үзүүлэгчдийн Үндэсний Сүлжээ(www.zuvluh.mn) нь жижиг, дунд бизнест чиглэсэн төрөл бүрийн бизнесийг дэмжих үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй  жижиг, дунд бизнесийн салбарыг хөгжүүлэх зорилготой.Үүний тулд БДҮ-ний сүлжээний зүгээс БДҮ үзүүлэгчдийн чадавхийг бэхжүүлэх, тэднийг төлөөлөх үйл ажиллагаа явуулна.

 

БДҮ-ний сүлжээний гишүүд нь жижиг, дунд бизнес эрхлэгч болон эрхлэхийг хүсэж буй хүмүүст сургалт, зөвлөгөө, мэдээлэл зэрэг төрөл бүрийн БДҮ-г үзүүлнэ.

 

БДҮ-ний сүлжээний гишүүд нь энэхүү ёс зүйн дүрмийг чандлан мөрдөхөө зөвшөөрч байна.

 

·         Үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээг үр дүнтэй, шуурхай үзүүлнэ.

·         БДҮ-ний салбарын хэрэгцээ, шаардлага, давуу тал, үүрэг хариуцлагын талаар олон нийт ба үйлчлүүлэгчдийн мэдлэгийг нэмэгдүүлнэ.

·         Мэргэжлийн ёс зүйн өндөртүвшинд үйл ажиллагаа явуулж, БДҮ-ний сүлжээний гишүүдэд хүндэтгэлтэй хандана.

·         БДҮ-ний сүлжээ ба гишүүдийн нэр хүндэд харшлахгүйгээр үйл ажиллагаа явуулна.

·         Үйл ажиллагааныхаа гүйцэтгэлд байнгын хяналт тавьж, БДҮ-г үр ашигтай, өндөр чанартай үзүүлэх арга замыг сайжруулахыг хичээнэ.

·         Байгууллагынхаа тогтвортой байдлыг хангах талааранхаарч ажиллана.

·         БДҮ-ний салбарыг хөгжүүлэхийн тулд байгууллагынхаа удирдлага ба ажилтануудынхаа байнгын суралцах хэрэгцээг хангаж ажиллана.

·         БДҮ-ний эрэлт хэрэгцээг хамгийн үр дүнтэй, тохиромжтой хэлбэрээр хангахын тулд тогтмол судалж, үнэлнэ.