Бизнесийг Дэмжих Үйлчилгээний төрлүүд

Бизнесийг Дэмжих Үйлчилгээний төрлүүд


The SEEP (Small Enterprise Education and Promotion Network) буюу Жижиг Дунд Бизнесийн Боловсрол ба Сурталчилгааны Сүлжээнээс гаргасан “Бизнесийг Дэмжих Үйлчилгээний лавлах”-д БДҮ-г дараах 7 ангилалд хуваасан байдаг. Үүнд: зах зээлд нэвтрэх, орц нийлүүлэлт, технологи ба бүтээгдэхүүн хөгжүүлэх, сургалт ба зөвлөгөө, дэд бүтэц, бодлого нөлөөлөл ба санхүүгийн бусад механизмууд.


Ангилал бүрд тохирох үйлчилгээний жишээг доор үзүүлэв.

Зах зээлд нэвтрэх:


-  маркетинг
-  зах зээлийн холболт
-  үзэсгэлэн худалдаа
-  худалдан авагчдад зориулсан бүтээгдэхүүний загвар боловсруулах
-  зах зээлийн мэдээлэл
-  гэрээгээр ажил гүйцэтгэх ба оутсорсинг

- зах зээлийн судалгаа
-  интернет маркетинг
үзэсгэлэнгийн танхим
-  сав баглаа боодол
-  зар сурталчилгаа

Дэд бүтэц:


-  агуулах
-  тээвэр, хүргэлт
-  бизнес инкубатор
-  харилцаа холбоо
-  мөнгөн гуйвуулга

-  хэвлэл, радио, ТВ-ээр мэдээлэл хүргэх
-  интернет үйлчилгээ
-  компьютерийн үйлчилгээ
-  бичиг хэргийн үйлчилгээ

Бодлого/нөлөөлөл:


-  бодлого нөлөөллийн сургалт
-  бодлогын тулгамдсан асуудал ба боломжуудын дүн шинжилгээ ба мэдээлэл

-  ЖДБ-үүдийг төлөөлөн шууд нөлөөлөл үйл ажиллагаа явуулах
-  хурал, цуглааныг дэмжих
-  бодлого судлал

Орц нийлүүлэлт:


-  ЖДБ-үүдийг орц нийлүүлэгч нартай холбох
-  нийлүүлэгч нарын чанартай орц, түүхий эдийг тогтмол нийлүүлэх чадавхийг сайжруулах

-  бөөний худалдан авалтын бүлэг байгуулахад туслах
-  орц нийлүүлэлтийн эх үүсвэрийн мэдээлэл

Сургалт ба зөвлөгөө:


-  зөвлөх үйлчилгээ
-  ТЭЗҮ ба бизнес төлөвлөгөө
-  туршлага судлах ба бизнес аялал
-  франчайзинг
-  менежментийн сургалт

-  технологийн сургалт
-  хуулийн үйлчилгээ
-  санхүү ба татварын зөвлөгөө
-  нягтлан бодох бүртгэл

Технологи ба бүтээгдэхүүн хөгжүүлэх:


-  технологи дамжуулалт ба үйлдвэрлэл
-  ЖДБ ба технологи нийлүүлэгчдийг холбох
-  технологийн худалдан авалтын зуучлал

-  чанарын баталгаажуулалт
-  тоног төхөөрөмжийн түрээс ба лизинг
-  дезайны үйлчилгээ

Санхүүгийн бусад механизмууд:


-  факторинг буюу баталгаат захиалгыг эргэлтийн хөрөнгөөр хангах
-  хөрөнгө оруулалтын санхүүжилт
-  зээлийн зуучлал