Ашиглах нөхцөл

ZUVLUH.MN

Бизнесийг Дэмжих Үйлчилгээ Үзүүлэгчдийн Үндэсний Сүлжээ



1. Танилцуулга

1.1 Зорилго

Zuvluh.mn вэбсайт нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Бизнесийг Дэмжих Үйлчилгээ /цаашид БДҮ гэх/ үзүүлэгчдийг хооронд нь холбох, мэдээлэл, туршлагаа солилцох замаар илүү бүтээмжтэй, амжилттай ажиллах боломжийг тэдэнд олгох зорилготой.

1.2 Алсын хараа

БДҮ Үзүүлэгчдийн Үндэсний сүлжээ болж өргөжин, тэдгээрийг шаардлагатай мэдлэг, зөвлөх, техник, технологийн талаарх чанартай мэдээллээр хангах найдвартай, хүчирхэг эх сурвалж болно.

1.3 Үйлчилгээ, түүний хүрээ хязгаар

1.3.1 Үйлчилгээ: Zuvluh.mn бол гишүүнчлэлтэй (олон нийтэд хаалттай) онлайн сүлжээ юм. Гишүүд нь дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:

• Мэдлэг, мэдээллээ хуваалцах: Статус, Асуулт&Хариулт, Хэлэлцүүлэг, Бүлэг (Бизнес төлөвлөгөө бүлэг, Зээлийн баталгаа бүлэг, Чацарганы кластер гэх мэт)-ээр дамжуулан бусад гишүүдтэй өөрийн шинэ санаа, туршлага, мэдлэг, мэдээллээ хуваалцах;

• Мэдээ, мэдээлэл авах: Мерси Кор болон БДҮ-тэй холбоотой сүүлийн үеийн мэдээ мэдээлэл авах, бусад зах зээлийн мэдээлэл (Market Watch: .... нэр төрлийн барааны үнэ)-ийг авах;

• Зар мэдээ түгээх: Бүх төрлийн зар болон өөрт холбоотой үйл явдал /сургалт, үзэсгэлэн, танилцах аялал гэх мэт/ -ын талаарх мэдээг нийтлэх, бусдад түгээх;

• “Зөвлөхийн бааз”-д бүртгүүлэх: Гишүүн болж Профайл-аа үнэн зөв, гүйцэд бөглөснөөр “Зөвлөхийн бааз” буюу БДҮ Үзүүлэгчдийн үндэсний баазад бүртгүүлж, гишүүд болон олон нийтэд өөрийгөө болон үйлчилгээгээ танилцуулах, сурталчлах;

• Тоног төхөөрөмжийн сан: Технологи, тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр БДҮ үзүүлэгч байгууллагаас санал болгож буй нийт тоног төхөөрөмжтэй танилцах, хайлт хийх, дэлгэрэнгүй мэдээлэл авах, нийлүүлэгчтэй холбогдох;

• Бизнес төслийн сан: “Төслийн сан”-руу хандах, хайлт хийх, дэлгэрэнгүй мэдээлэл авах;

• Номын сан: БДҮ үзүүлэхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдээ, материал (Сургалтын материал, Зөвлөх үйлчилгээнд ашиглагдах загвар маягт, Статистикийн мэдээлэл гэх мэт)-тай танилцах, онлайнаар ашиглах;

Жич: “Тоног төхөөрөмжийн сан”-д агуулга оруулах, засварлах эрх болон “Төслийн сан”-д бизнес төсөл оруулах засварлах эрх нь Zuvluh.mn-ээс гишүүдэд үзүүлэх НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ бөгөөд тодорхой шаардлагыг хангаж, нэмэлт төлбөр төлсөн гишүүд ашиглана.

1.3.2 Олон нийтэд нээлттэй хэсэг: Олон нийт (бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч гэх мэт) Zuvluh.mn-д зочилж дараах хэрэгцээт мэдээллүүдийг авч болно.

• “Зөвлөхийн бааз”-руу хандах, үйл ажиллагааны чиглэл болон байршлаар хайлт хийж өөрт хамгийн ойр байгаа зөвлөхөө олох, холбоо барих боломжтой.

• “Тоног, төхөөрөмжийн сан”-руу хандаж тухайн технологи, тоног төхөөрөмжийн талаарх товч мэдээлэлтэй танилцах, хамааралтай БДҮ үзүүлэгчийн талаарх мэдээлэл авах боломжтой.

• “Бизнес төслийн сан”-руу хандаж санхүүжилт хайж байгаа төслийн хураангуйтай танилцах ба холбогдох БДҮ үзүүлэгчийн талаарх мэдээлэл авах боломжтой.

2. Гишүүнчлэл

2.1 Байгууллага

БДҮ Үзүүлэгч нь шинээр сүлжээнд нэгдэхийн тулд Zuvluh.mn дээрх онлайн бүртгэлийн хуудсыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөж хүсэлтээ илгээнэ. Дараа нь Zuvluh.mn-тэй холбогдож өөрийн мэдээллийн үнэн зөв, гишүүний шаардлагыг хэрхэн хангаж байгаагаа батална.

Дээрх баталгааны үндсэн дээр Zuvluh.mn хүсэлтийг нягтлаж үзээд доорх шаардлага хангасан хэрэглэгчийг сүлжээнд нэвтрүүлнэ.

2.1.1 Албан ёсны бүртгэлтэй ашгийн бус эсвэл ашгийн байгууллага байх

2.1.2 Жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх

2.1.3 Сүлжээний үнэт зүйлс, зорилго, зарчмыг хүлээн зөвшөөрсөн байх

2.1.4 Байгууллагын танилцуулга/брошур эсвэл жилийн тайланг хавсаргасан байх

2.1.5 Сүлжээнд байгууллагаа бүртгүүлэх хүсэлт гаргагч нь байгууллагыг төлөөлөх эрхтэй эсвэл удирдах албан тушаалтан байх

2.1.6 Профайл-д мэдээлэл нь бүрэн дүүрэн үнэн зөв байх

2.2 Хувь хүн

• www.zuvluh.mn сүлжээний үнэт зүйлс, зорилго, зарчмыг хүлээн зөвшөөрч гишүүн болох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн, дээд боловсролтой, бизнесийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэнэ.

• Гишүүнээр элсэгч нь www.zuvluh.mn дээр тавигдсан “Гишүүний анкет”-ыг бөглөж бүрэн профайлын хамт сүлжээг хариуцагч байгууллагад мэдүүлэх бөгөөд сүлжээг хариуцагч байгууллагын шийдвэрээр гишүүнээр элсүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ

2.3 Гишүүнчлэлийн хураамж

Гишүүнчлэлийн хураамж /жилээр/:

• Хувь хүн -36,000 төгрөг

• Байгууллага -100,000 төгрөг

2.3.1 Гишүүнчлэлийн сунгалтыг жил бүрийн 1 сард хийнэ. 6 сараас хойш шинээр элссэн гишүүд тухайн жилийн хураамжийн 50%-ийг төлнө. 9 сараас хойш шинээр элсвэл 25% -ийг төлнө.

2.3.2 Гишүүн байгууллага нь 4 хүртэл ажилтан/зөвлөхөө гишүүнээр үнэ төлбөргүй элсүүлэх эрхтэй ба үүнээс дээш хүн тус бүрд 25 000 төг хураамж төлнө.

2.4 Гишүүний эрх, үүрэг

2.4.1 www.zuvluh.mn сүлжээний гишүүн болсноор хавсралт №1-д заасны дагуу үйлчилгээг болон төлбөрт үйлчилгээг хөнгөлөлтэйгээр сүлжээ хариуцагч байгууллагаас авах

2.4.2 Сүлжээ хариуцагч байгууллагын үйл ажиллагаанд гишүүдийн зүгээс нэгэн адил эрх тэгш санал бодлоо хуваалцана.

2.4.3 Бизнесийн чиглэлийн зөвлөгөө, сургалт мэдээлэл санаачлах, хэлэлцүүлэг өрнүүлэх

2.4.4 Сүлжээний үйл ажиллагааг хэвийн явуулах, өргөжүүлэх, сайжруулах талаар тодорхой санал санаачлага гаргах, өөрийн санаачилсан болон тодорхой ажил үүргийг хариуцан ажиллах,

2.4.5 Өөрийн байр суурийг илэрхийлэх, хэлэлцэж байгаа болон сүлжээ хариуцагч байгууллагын үйл ажиллагааны талаар асуулт асууж, хариулт авах,

2.4.6 Дэмжих зөвлөлүүдэд сонгогдох, өөрийн нэрийг дэвшүүлэх болон томилогдон ажиллах,

2.4.7 Сүлжээний талаарх санал хүсэлтээ илэрхийлэх, шийдвэрлүүлэх

2.4.8 Үйл ажиллагаандаа сүлжээний эрх, ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах

2.4.9 Байгууллагаас үүрэг хүлээлгэсэн болон өөрийн хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгэх

2.4.10 Сүлжээний нэр хүндийг ямагт дээдлэн хүндлэх, дэлгэрүүлэх

2.4.11 Гишүүний татвараа жил бүр төлөх

2.4.12 Сүлжээний бусад нөхөддөө хүндэтгэлтэй хандах

2.4.14 Өөрийгөө хөгжүүлэх талаар үргэлж анхаарч, суралцах

2.4.15 Нууцын тухай, Оюуны өмчийн тухай болон бусад холбогдох хууль, тогтоомж болон www.zuvluh.mn-ийн нууцын бодлогыг нягтлан судалж, дагаж мөрдөх

2.4.16 Хэрэглэгчийн эрх, нууц үгнийхээ аюулгүй, найдвартай байдлыг хариуцах

2.4.17 Үнэн зөв мэдээллээр сүлжээг хангах, шаардлагатай үед шинэчилж байх

2.4.18 Өөрийн бодит цээж зургийг профайлын зурганд оруулна

2.4.19 Жишээ болон хувилбарт заавруудыг сайтар уншиж байж зохих талбар, маягтуудыг бөглөж, агуулга нийтлэх

2.4.20 www.zuvluh.mn-ийн үйлчилгээг мэргэжлийн байр сууринаас ашиглах

2.4.21 www.zuvluh.mn-ийн агуулгыг арилжаалах, ашиг олох зорилгоор ашиглах тохиолдолд заавал урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авсан байна.

2.5 Хориглох зүйлс

2.5.1 Zuvluh.mn-д худал, зохисгүй агуулга нийтлэх замаар хуурч мэхлэх, мэргэжлийн бус зан төлөв харуулах;

2.5.2 Ямар нэг хуудас, талбар, нүдэнд зориулалтын бус агуулга оруулах (Жишээ: )

2.5.3 Хуурамч профайл үүсгэх;

2.5.4 Бусад зураг, дүрс болон контент ыг профайлын зурганд оруулах;

2.5.5 Улс төрийн сурталчилгаа хийх;

2.5.6 Бусдыг айлган сүрдүүлэх;

2.5.7 Аллага хүчирхийллийг сурталчлах, дэмжих;

2.5.8 Бусдын нэр хүнд хувийн нууцад халдах;

2.5.9 Ялгаварлан гадуурхах, дайрч доромжлох;

2.5.10 Хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэх;

2.5.11 Зохиогчийн эрх зөрчих;

2.5.12 Зөвшөөрөгдөөгүй зар сурталчилгааны зорилгоор Спам илгээх;

2.5.13 Бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус болон бусад кодыг илгээх;

2.5.14 Санаатай болон санамсаргүйгээр бүхий л төрлийн хууль дүрмийг зөрчих;

2.6 Гишүүнчлэл дуусгавар болох

2.6.1 Гишүүний хүсэлтээр: Та www.zuvluh.mn-д мэдэгдсэнээр ямар ч үед эрхээ хаалгаж, гишүүнчлэлээ зогсоож болно.

2.6.2 Үйлчилгээг зүй бусаар ашигласан үед: Үйлчилгээг зүй бусаар болон хэтрүүлэн ашигласан (Зурвас/мессеж үйлчилгээг хэтрүүлж ашиглах, хуурамч болон 2 дахь эрх/аккаунт үүсгэх, www.zuvluh.mn-ийн зөвшөөрөлгүйгээр үйлчилгээг бусдад арилжаалах болон ашиглах нөхцөлд харшилсан ямарваа нэг үйлдэлд) хэрэглэгчийн эрх/аккаунт-ыг Zuvluh.mn ямар ч үед анхааруулах, эсвэл анхааруулахгүйгээр түр зогсоож хязгаарлах буюу эсвэл устгаж болно.

2.6.3 Эдгээр тохиолдолд сүлжээ ашиглаагүй хугацааны гишүүнчлэлийн хураамж буцаан олгогдохгүй болно.



3. www.zuvluh.mn сүлжээг хариуцагч байгууллагын эрх, үүрэг

3.1 Бүх гишүүддээ эрх тэгш үйлчлэх бөгөөд аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх

3.2 Сүлжээний стратеги төлөвлөгөөг гарган ажиллах

3.3 Сүлжээний цаашдын тогтвортой үйл ажиллагаа, гарах зардлыг хариуцан ажиллах

3.4 Сүлжээнд гишүүдэд зориулсан байнгын контент болон онлайн сургалт, мэдлэг, мэдээллээр тасралтгүй хангах

3.5 Гишүүнчлэлийн хураамжийг шинэчлэн тогтоох эсвэл тодорхой хугацаанд хөнгөлөх

3.6 Програм хангамжийн талаас сүлжээний найдвартай, байнгын ажиллагааг хангах

3.7 Үйлчилгээгээ тогтмол шинэчлэх, сайжруулах, тэлэх

3.8 Хуулийн байгууллагаас шаардсан мэдээллийг гаргаж өгөх

3.9 Шаардлага хангахгүй БДҮ үзүүлэгчийн сүлжээнд нэгдэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзах, мөн энэхүү АШИГЛАХ НӨХЦӨЛ-ийг дагаж мөрдөөгүй гишүүний эрхийг 2.6 хэсэгт заасны дагуу цуцлах

3.10 Гишүүнчлэл, болон нэмэлт үйлчилгээний төлбөрийг шинэчлэн тогтоох, өөрчлөлт оруулах

3.11 Ашиглах нөхцөл, хэрэглэгчийн гэрээнд засвар, нэмэлт өөрчлөлтийг оруулах

3.12 Сайтын ажиллагаа, үзүүлж буй үйлчилгээндээ бүхлээр нь буюу хэсэгчилэн өөрчлөлт оруулахдаа сайтын гишүүдэд анхааруулах буюу анхааруулахгүйгээр хийх



4. Нууцлалын бодлого

4.1 Гишүүний зөвшөөрөл: Бүртгэлийн хуудас бөглөж гишүүн болох нь та дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл юм: “Өөрийн мэдээллийг сүлжээний бусад гишүүдэд танилцуулах, бусдын мэдээлэлтэй танилцах”

4.2 Zuvluh.mn нь гишүүдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд чухалчлан үзэж халдашгүй байдлыг бүхий л сүлжээний харилцаанд бүрэн хангаж ажиллана. Zuvluh.mn-ийн гишүүдийн бүртгэлийн мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Бид таны оруулсан мэдээллийг зөвхөн танд тустай нөхцөлөөр буюу таны ирүүлсэн хүсэлтэнд хариулах, тухайн үйлчилгээг үзүүлэх болон тантай холбоо барих зэрэгт ашиглана. Та өөрийн оруулсан мэдээллийг хэдийд ч харах, өөрчлөх боломжтой.

4.3 Хэрэглэгчийн бүртгэл, түүний аюулгүй байдал: Zuvluh.mn-ийн гишүүд нь өөрийн сонгосон бөгөөд бусадтай давхардаагүй хэрэглэгчийн нэр болон нууц үгээр сайтад нэвтэрнэ. Гишүүн нь өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгийн нууцлалыг бүрэн хариуцах бөгөөд таны бүртгэлээс хийгдсэн бүхий л үйлдлийг хариуцна. Хэрэглэгчийн нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байж, сүлжээнд нэвтэрснийхээ дараа бүртгэлээ заавал хааж байхад анхаарна уу! Хэн нэгэн хүн танд мэдэгдэлгүйгээр таны бүртгэлийг хэрэглэсэн байж болох сэжиг илэрвэл бидэнд яаралтай мэдэгдэнэ үү!

5. Ерөнхий нөхцөл

5.1 Гэрээ хүчин төгөлдөр болох: Zuvluh.mn-ийн гишүүн болсон тэр үеэс энэхүү ашиглах нөхцөлийн дагуу Zuvluh.mn вэбсайтыг ашиглах хууль ёсны “Хэрэглэгчийн гэрээ”-г Мерси Кор–той байгуулж, цаашид дагаж мөрдөхөө илэрхийлсэн болно. Zulvuh.mn-ийг компани, байгууллагын нэрийн өмнөөс ашигладаг байсан ч хувь хүний хувьд дээрх гэрээ нь танд үйлчилнэ.

5.2 Зохиогчийн эрх: Zuvluh.mn-ийн үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа програм хангамж, худалдааны тэмдэг, эмблем, лого, бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан тул эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиг олох болон бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно. Эдгээр үйлчилгээнийн нөхцөлийг ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдол илэрвэл бидэнд info@zuvluh.mn хаягаар яаралтай мэдэгдэнэ үү!

5.3 Ашиглах нөхцөл, Нууцын бодлогод бид ямар нэгэн анхааруулгатай буюу анхааруулгагүй өөрлөлт оруулах эрхтэй учир гишүүд вэб сайтаас хамгийн сүүлийн хувилбартай танилцаж байна уу.