Eye 181 удаа нээгдсэн
Үнэлгээ: 0

chuluunkhuu buyantogtokh

Үйл ажиллагааны чиглэл

Мэдээллийн технологи

Зах зээлийн судалгаа

Хөрөнгө оруулалт

Зээлийн баталгаа

Тоног төхөөрөмжийн худалдаа

Технологи дамжуулалт , худалдаа


Миний тухай

БҮТЭЭМЖ, УР ЧАДВАР, ТОГТВОРТОЙ БАЙДАЛ-ыг уриалж мэдээлэл технологийн салбарт 13 жил ажилласан мэдлэг, туршлага дээрээ тулгуурлан Монгол улсынхаа сайн сайхан ирээдүй, хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзлээр 2013 оны 11 сард “АЙТЕХНИК ПЛАС”ХХК-ыг байгуулав. Бичиг үсгийн зуун ард хоцорч, мэдээлэл технологи, смарт хөгжлийн зуунд шилжиж буй өнөө үед мэдээлэл технологийн шийдэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилготой байгууллага юм. БҮТЭЭМЖ: Манай байгууллага нь танд ашиглахад хялбар, ойлгоход энгийн боловч хамгийн гол нь үр дүн сайтай, бүтээмж өндөртэй сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг санал болгох болно. Өөрсдийн суурилуулсан тоног төхөөрөмж, технологийн шийдэлдээ зураглал, танилцуулга, гарын авлага бэлтгэн нийлүүлэхээс гадна мэргэжил арга зүйн дэмжлэг, зөвлөгөөг тасралтгүй үзүүлж эргэх холбоотой байдаг нь бидний давуу тал юм. УР ЧАДВАР: Мэргэжлийн ур чадвар, дадал, туршлага өндөртэй цахилгаан, холбоо, компьютерын систем болон техник хангамжийн олон улсын гэрчилгээтэй инженер, техникийн ажилтнууд (CCNA, MCITP, CCNP) таны, танай байгууллагын хөгжлийн төлөө ажиллах болно. ТОГТВОРТОЙ БАЙДАЛ: Үйлдвэрийн баталгаа, лиценз бүхий зөвхөн олон улсын стандартад нийцсэн, дэлхийн зах зээл дээр худалдан борлуулдаг, технологийн сайжруулалт, засвар үйлчилгээний цогц систем бүхий эргэх холбоо, техникийн дэмжлэг авах боломжтой тоног төхөөрөмжүүдийг суурилуулах, борлуулах, нийлүүлдэг, засвар үйлчилээ зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Энэ цогц систем нь таны ажил, амьдралын орчинг бүхэлд нь элдэв эрсдэлгүй, тогтвор найдвартай болгох болно гэдэгт бид итгэлтэй байна. Манай компани нь Монгол Улсын Барилга Хот Байгуулалтын Яам /2.2.1/, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос /Монгол Улсын нутаг дэвсгэрт холбооны шугам кабель суурилуулах, засварлах Б ангилал/ олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр мэдээлэл технологийн дараах хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. АВТОМАТЖУУЛАЛТ * ХЯНАЛТЫН КАМЕР ХУДАЛДАА, СУУРИЛУУЛАЛТ * ЦАГ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ * НЭВТРЭХ ЭРХИЙН СИСТЕМ * ДЭЛГҮҮР, ЗОГСООЛЫН СИСТЕМ * ГАЛЫН БОЛОН ХУЛГАЙН ДОХИОЛЛЫН СИСТЕМ * АВТО ЗАМ, ГУДАМЖ ТАЛБАЙН ГЭРЭЛТҮҮЛЭГ МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ * ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАА • Компьютер, тоног төхөөрөмжийн худалдаа • Компьютер, тоног төхөөрөмжийн засвар • Дуудлагын засварын үйлчилгээ 24/7 * WINDOWS SERVER-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ (Windows MCITP инженерүүд) • Байгууллагын мэдээлэл технологийн шийдэл боловсруулах • Windows server суулгах, тохируулах • Active Director, GPO • Windows networking, WSUS, DNS, DHCP, … бүх төрлийн үйлчилгээ * СҮЛЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, CISCO ТӨХӨӨРӨМЖИЙН СУУРИЛУУЛАЛТ, ТОХИРГОО (CISCO CCNA, CCNP инженерүүд) • Байгууллагын дотоод болон CORE сүлжээний шийдэл, төлөвлөлт • CISCO төхөөрөмжийн тохиргоо, суурилуулалт • Сүлжээний төхөөрөмжийн тохиргоо * KASPERSKY SECURITY CENTER СУУЛГАХ, ТОХИРУУЛАХ * UNIX/FREEBSD ҮЙЛЧИЛГЭЭ • FreeBSD үйлдлийн систем суулгах • FreeBSD үйлдлийн систем шинэчлэх • FTP сервер суулгаж тохируулах • Jail/chroot тохируулах • VPN сервер суулгаж тохируулах • NAT тохируулга хийх • DHCP суулгаж тохируулах • Samba суулгаж тохируулах • Squid суулгаж тохируулах • MySQL сервер суулгаж тохируулах • Вэб сервер суулгаж тохируулах (Lighttpd, Apache, Tomcat) • Мэйл сервер суулгах, тохируулга (exim,postfix,qmail,sendmail) • Webmin суулгаж тохируулах Бид хэрэглэгч хувь хүн, албан байгууллагуудын бизнесийн болон ахуйн хэрэгцээний шаардлагад нийцсэн орчин үеийн мэдээлэл технологийн бараа бүтээгдэхүүнийг санал болгохоос гадна үйлчлүүлэгчийн хүссэн бүтээгдэхүүнийг захиалгаар түргэн шуурхай нийлүүлдэгээрээ онцлогтой. Мөн худалдан авагчийн хүсэлтээр цахилгаан, интернет, дотоод сүлжээ, дотуур холбоо, галын дохиолол, монтаж, тоног төхөөрөмжийг суурилуулах үйлчилгээг чанартай хийж, баталгаат болон баталгаат хугацааны дараах засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, мэргэжлийн зөвөлгөө өгөх үйлчилгээг үзүүлж байна. Мөн БНСУ-ын нэрийн брэнд бүтээгдэхүүн болох галын дохиололын иж бүрэн тоног төхөөрөмжийг Шинээр баригдаж байгаа барилга байгууламж болон Хуучин барилга байгууламжд нийлүүлэж, суурьлуулан хэрэглэгчийн таашаалд нийцүүлэн ажиллаж байгаа билээ. Сүлжээнд элссэн огноо: 2016-02-13 00:02:00


Холбоо барих

Хаяг: ХУД, 3-р хороо, Үйлдвэрийн 9-81
Э-шуудан: buyantogtokh0723@gmail.com
Утасны дугаар: 99085001
Веб сайт: www.plus.mn