Eye 2011 удаа нээгдсэн

Канадын улсаас Франчайзын санал ирлээ Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

Төрөл: Бизнес зөвлөгөө
E. Tuul 2014-04-02 14:33 нэмсэн. 0 хариулттай

 

Монгол улсад суугаа Канадын элчийн сайдын яамнаас Канад улсын франчайзын санал ирлээ. Ингээд CELERO Franchise Investment Group, Ltd-ийн талаархи мэдээллийг орчуулан танд хүргэж байна.

Шинэ брэнд бүхий франчайзыг олон улсын, тэр дундаа Монгол улсын зах зээлд нэвтрүүлэн хөгжүүлэх нь бидний гол зорилго билээ. Манай компани 2006 онд байгуулагдсан бөгөөд нэг жилийн өмнөөс франчайзингийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Бид дэлхийд 3 оффис ажиллуулж байна. Төв оффис Канад улсын Оттава хотод байрлан Хойд зүгийн бизнесийг хариуцаж; Төв болон Өмнөд Америкийн франчайзыг Amman Jordan оффис; Ойрхи Дорнод болон Хойд Африк, Африк, Европ, Азийн орнуудын франчайзыг Damascus Syria оффис хариуцан ажиллаж байна. Миний бие энэхүү Ойрхи Дорнодын 2 оффисыг удирдан ажилладаг.

Канад улсын хоёр франчайз компани монголын зах зээлд нэвтрэх хүсэлтэй байна. Одоогоор тэд гадны зах зээлд бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа тул манай CELERO Franchise Investment Group, Ltd-тэй, компаний экспертиз, санхүүгийн туслалцаа авах санамж бичиг үзэглэсэн билээ.

Монголын зах зээлд нэвтрэх бидний зорилтууд: Бидний гол зорилго, Канадын 2 франчайз-брэндийн Мастер Франчайз хүлээн авагчийг тодорхойлж, тэдний үйл ажиллагааг олон улсын, тэр дундаа Монгол улсын зах зээлд өргөжүүлэн, үр ашигтайгаар хөгжүүлэхэд оршино. Бид франчайзингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туршлагатай компанийг эрэлхийлэн, Канадын CELERO брэндийн франчайзыг өргөжүүлэн хөгжүүлэх чадвартай компанийг хайж байна.

CELERO брэндийн франчайзууд: Бид дэлхийд 8 төрлийн CELERO франчайзингийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: Sugar Mountain; Tea Lounge; Beaver Tails; Waffle Maker; A Piece of Africa; hash Cafй; Londoner Burger мөн Yah, for Yogurt and Cafй. Эдгээрээс Sugar Mountain мөн Beaver Tails -ийг танай улсын зах зээлд нэвтрүүлэх хүсэлтэй байгаа юм.

Канад улсын Оттава хотын тэргүүлэгч франчайз брэнд

Sugar Mountain нь чихрийн худалдааны сүлжээ дэлгүүр юм. Тэд хэрэглэгчдийн таашаалд нийцсэн орчинд цоо шинэ, онцгой, хөгжилтэй чихрийг нийлүүлдэг. Sugar Mountain нь “хүүхэд насыг эргэн дурсахуй” гэсэн тодотголтой, хэрэглэгчдийн сэтгэлийг татахуйц, ажиллагсадынхаа хөгжил дэвшилтэд анхаарсан гол зарчмыг баримталдаг.

Албан ёсны хаяг: www.sugarmountain.ca

Канад улс даяар 12 борлуулах цэгтэй; томоохон худалдааны төвүүдэд мөн гудамжуудад байрладаг.

Монгол улсын хувьд Sugar Mountain франчайзыг Улаанбаатар хотод нээх нь маш тохиромжтой гэж үзэж байна.

Энэ нь Канад улсын тэргүүлэгч франчайзын брэндийн нэг бөгөөд Монреал хотод байгуулагдсан. Түүний маш сонирхолтой, олон талын мэдээлэл агуулсан сайт бол www.beavertails.com

Beaver Tails-ын уриа: “Амттанд та үргэлж зай үлдээ!” Тэд бүхэл үрийн улаан буудайгаар хийсэн маш амттай нарийн боовыг гар аргаар хийж хөөлгөн, олон төрлийн топпинг, цөцгийн тосоор бүрж, халуунаар нь гаргаж үйлчилдэг.

Тэд 35 жилийн турш канадчуудын хамгийн дуртай амттан байсаар ирсэн. Beaver Tails нь бусад амттангуудаас маш оцгой жороор хийгдсэн байдаг.

Фэн болсон үйлчлүүлэгчид тэдний зочломтгой, энгийн, найрсаг хамт олонд их талархадаг юм.

1978 онд анхны Beaver Tails нээгдсэн бөгөөд, одоогоор 100 гаран дэлгүүрүүд Канад, АНУ, Япон, Саудийн Араб улсуудад тархсан байна. Тэд утсаар борлуулах цэг, худалдааны төвүүдэд байрлах жижиг цэгүүд мөн жижиг кабин цэгүүдэд байрладаг. Хөл ихтэй, аялал жуулчлалын төв болсон газруудад жижиг кабинуудаа байрлуулж бүх төрлийн бүтээгдэхүүнээ хүссэн газраасаа авах боломжийг тэд олгодог.

Томас Л. Веббер
CELERO Franchise Investment Group, Ltd
Таны бизнесийн хурдыг нэмнэ
E-mail # 1: tlwebber@hotmail.com
E-mail # 2: thomas.l.webber@gmail.com
Дэлгэрэнгүй мэдээллийг Канадын ЭСЯ-ны Худалдааны хэлтсийн Оюундарьтай холбогдож авна уу. Oyundari.Galsandorj@international.gc.ca

Хариулах


Хариулт

Та анхны сэтгэгдлийг бичих боломжтой.

Хариулт Бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж Zuvluh.mn-д элсэнэ үү!