Eye 1811 удаа нээгдсэн

Ханган нийлүүлэгчдийн хөгжил,чанарын төв хөрөнгө оруулалт хийнэ Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

Төрөл: Бизнес зөвлөгөө
E. Tuul 2014-04-02 15:35 нэмсэн. 0 хариулттай

 

 

Ханган нийлүүлэгчдийн хөгжил, чанарын төв Бид таны бизнесийн амжилтад хөрөнгө оруулна

"Ханган нийлүүлэгчдийн хөгжил, чанарын төв" (ХНХЧТ)-ийн "Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх сан"-аас санхүүгийн дэмжлэг авах өргөдөл гаргах заавар


Товч танилцуулга
Ханган нийлүүлэгчдийн хөгжил, чанарын төв (ХНХЧТ) нь хувийн хэвшлийн төлөөллийн санаачилгаар АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА)-аас хэрэгжүүлж буй “Бизнесийг дэмжих санаачилга” төслийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан бизнесийн хөгжлийн байгууллага юм.
ХНХЧТ-ийн гол зорилго нь компаниуд борлуулалтаа нэмэгдүүлэхэд тулгарч буй бэрхшээлээ даван туулах, худалдан авагчдын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад нь туслах замаар дотоодын компаниудын өрсөлдөх чадварыг сайжруулахад оршино.
 
Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх сан
ХНХЧТ нь АНУ-ын ОУХА-ийн дэмжлэгтэйгээр 400 сая төгрөгийн хөрөнгөөр "Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх сан" (ХНХС)-г жижиг дунд үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулсан. Тус сан нь борлуулалтаа нэмэгдүүлэх, бизнесээ өргөжүүлэхэд нь ЖДҮ-дэд тулгарч буй техникийн болоод санхүүгийн хүндэрлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд туслах зорилготой.
 
ХНХС нь дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэх боломжтой. Үүнд:
- Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдаж авах/шинэчлэх/хүчин чадлыг нь сайжруулах.
- Бүтээгдэхүүн/үйлчилгээний чанарыг сайжруулахад нь туслах дотоод, гадаадын мэргэжилтэн/зөвлөхүүдийг олж өгөх, гэрээгээр ажиллуулах.
- Ажилтан/боловсон хүчин болон ханган нийлүүлэгчдэд зориулан сургалт зохион байгуулах.
- Эргэлтийн хөрөнгийн дэмжлэг.
 
Тавигдах шаардлага болон нөхцлүүд
- Өргөдөл гаргагч нь жижиг, дунд аж ахуйн нэгж байх.
- Өргөдөлд: (а) тухайн бүтээгдэхүүний зах зээлийн боломж, (б) тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авах тухай худалдан авагчийн хүсэл/захиалга (баримтыг өргөдөлд хавсаргах), (в) ХНХС-аас хүсч буй дэмжлэгийн хэмжээ зэргийг тодорхой тусгасан байх.
- Энэхүү сангийн дэмжлэгийг одоогийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах, эсхүл шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход ашиглаж болно.
- Өргөдөл гаргагч нь шаардлагатай хөрөнгө оруулалтын тодорхой хувийг хариуцах чадвартай байх
- ХНХЧТ-ээс үзүүлсэн санхүүгийн дэмжлэг болон түүнтэй холбоотой үйлчилгээний төлбөрийг тус төвд эргүүлэн төлөх чадвартай байх. Эргэн төлөлтийн нөхцөл (үйлчилгээний төлбөр, хугацаа, эргэн төлөлтийн хуваарь г.м.)-ийг ХНХЧТ нь дэмжлэг хүлээн авагч талтай харилцан тохиролцоно.
 
Хэрхэн өргөдөл гаргах вэ?
- www.bpi.mn вэбсайтаас шаардлагатай бичиг баримтуудыг татаж авах, эсвэл qsdc@bpi.mn хаягаар бичиг баримтуудыг авах хүсэлтээ илгээх,
- Өргөдлийн маягт болон мөнгөн хөрөнгийн урсгалын хүснэгтийг бөглөх,
- Эдгээрийг qsdc@bpi.mn хаягаар илгээх эсвэл ii) Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,  Экспресс тауэр, 12-р давхарт авч ирж өгнө.
 
Өргөдөл хүлээн авах хугацаа
Сангийн хөрөнгийг бүрэн хуваарилж дуусах хүртэл өргөдөл хүлээн авна. Тус сангаас дэмжлэг авахын тулд өргөдлөө аль болох хурдан ирүүлэхийг өргөдөл гаргахыг хүсэгчдэд  зөвлөж байна. ХНХЧТ-өөс зөвхөн шалгарсан өргөдөл гаргагчтай холбоо барина.
 

Тодруулах зүйл, асуулт байвал: qsdc@bpi.mn хаягаар холбоо барина уу

Хариулах


Хариулт

Та анхны сэтгэгдлийг бичих боломжтой.

Хариулт Бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж Zuvluh.mn-д элсэнэ үү!